01 August 2018

Gargouille

Гаргуль (франц үг) хэмээн нэрлэгддэг ус зайлуулах зориулалттай барималуудын хувьд нэг онцлог бий. Тэд борооны усыг амаараа гаргадаг:
Дундад зууны готик барилгуудад ихэвчлэн байдаг элемент юм. Ямар амьтан, дүрс байх нь хамаагүй - ус амаар нь л гарна.
Гэвч Фрайбург хотын төв сүмийн нэг ийм баримал "арай өөр байрлалтай" хийгдээд өдий хүртэл байж л байна.
Ам дамжсан ярианд итгэх юм бол: хотын зөвлөл чулуун баримал хийж байсан ажилчдад явцын дунд шаардлагаа өндөрсгөсөн хэдий ч ажлын хөлсийг нэмээгүй юм байх. Энгийнээр бол новширсон байгаа юм л да. Чулуучид ажлаа гүрийсээр дуусгасан хэдий ч энэхүү барималыг яг хотын захиргааны цонхнуудруу харуулж суурилуулчихаад яваад өгч.

No comments:

Post a Comment