16 August 2018

Хил хязгаарын устал

Зарим хил хязгаар бидний нүдэн дээр устаж үгүй болж байна. Эрэгтэй, эмэгтэй хүйс дээр гурав дахь пункт нэмэгдсэн, гэр бүлд заавал эсрэг хүйстэй хүмүүс байх албагүй болсон, тэрч байтугай эцэг эхийн тоо хоёроор хязгаарлагдахгүй байна. Мөн үндэстэн ястан, арьс өнгөний хил хязгаарууд арилж байна. Тухайлбал хоёр өвөө, хоёр эмээ нь бүгд өөр үндэстэн, нэмээд ялгаатай арьстай бол гурав дахь үеийн удмынх нь арьсны өнгө болон ямар үндэстэн болохыг нь тодорхойлоход бэрх. Хөгжил өндөр улс оронд хот хөдөөгийн хил хязгаар арилж байна. Хотоос гараад хол газар очсон ч гэлээ тэнд хотод байдаг бүх тав тух бий: интернэт, дэлгүүр хоршоо, засмар зам, байшин барилга, боловсон 00, цагдаа, эмч, сургууль, эмнэлэг г.м. Улс орнуудын хил хүртэл арилж эхэлсэн, жишээ нь Европын холбоонд. Ойрын ирээдүйд хиймэл оюун дурын хэлнээс орчуулга өндөр түвшинд хийдэг болно. Тэр үед хэлний хязгаарлалт үгүй болноо гэсэн үг.

No comments:

Post a Comment