20 August 2018

Сүүлийн үеийн мэдээ

Хэдийгээр уншигч түмэнд негатив хүргэхийг хүсэхгүй байгаа ч гэлээ сонголт алга. Сүүлийн өдрүүдэд улс оронд юу болоод өнгөрч гээд эргээд харахлаар ерөөсөө л хүний амиар тахилга өргөөстэй дүр төрх харагдаж байгаа юм. 
1. 17-хон настай хүү барилга дээр амиа алдав. Яагаад ХАБ-ын журам стандартаа бариад ажиллаж чаддаггүй юм бэ?! Энэ бол цэвэр хүний хүчин зүйлээс үүдэлтэй осол. Хэрэв бүх зүйлийг ёс журмынх нь дагуу гүйцэтгэсэн бол энэ залуу амьд л үлдэх байсан. Харамсалтай байна, хэлэх үг алга.
2. Зам тээврийн яамны газрын дарга нар нэгнийгээ хөнөөж. Нэгд: архи хар мөртэй, хэн тааралдсантайгаа, тэр тусмаа таардаггүй хүнтэй уудаг идээ биш юм. Хоёрт: ажлын байран дээр архи уух нь манайд энгийн үзэгдэл болсон, тэгсэн мөртлөө мэдсээр байж арга хэмжээ огт авдаггүй. Хувийн хэвшил болон гадны хөрөнгө оруулалттай хяналт чанга газрууд архи уулгахгүй бариад байж чаддаг. Тэгсэн улсынх нь бодлого тодорхойлогдох газарт ийм хэрэг гарах ч гэж дэ. Гуравт: ёс суртахуун. Ажлаа олигтой хийчихгүй, уусандаа сав болчихгүй, нөгөө шинэ баяны цээж хөндүүр гэдэг шиг ийм дөвчигнөсөн хийтэй гарууд яам агентлагаар хэр олон байгаа бол гэхээс яс хавталзах шиг. Эцэст нь гашуун үнэн юу вэ гэвэл үхсэнийх нь хохь болоод өнгөрнө, ард нь хоцорч байгаад нь гөөмөн хэцүүе. Алсан нь яахав, хэдэн жилээр таслагдаад, хэсэг сууж байгаад тодорхой хугацааны дараа өршөөлөөр гараад ирэх биз. Хамгийн өөдгүй нь нэгнийгээ зодоод хөнөөж байхад бусад нь оролцолгүй зүгээр хараад зогсож байсан байгаа юм.
3. Галт тэрэгний осол. Хүний амь эрсдээгүй нь яамай. Байгалийн гамшгийн өмнө хүн мөхөс. Ямарч сайн зам далан байсан түүнийг нураах хүч байж л таарна. Зүй нь зам эвдэрснийг машинистад цаг алдалгүй мэдээлж тэрбээр аюулгүй газарт хөдөлгөөнөө зогсоох ёстой байсан болов уу. Тэрнээс биш зам эвдрэх ёсгүй гэж зүтгэх нь өрөөсгөл мэт.

No comments:

Post a Comment