11 August 2018

Хар зүрхний Хөх нуур

2016.07.07. Хэнтий, Цэнхэрмандал.
Уулсын дунд орших энэ жижиг нуур олон тооны жуулчин, амрагч татдаг. Зам сайтай л да, арга байхгүй.
Хотоос ч холгүй. Тиймээс байгууллага хамт олноороо ирж амрахад илүү тохиромжтой. Хавь орчноо тохижуулж жаахан ч гэсэн сонирхол татах хэмжээнд хүргэх гэж оролдсон нь сайшаалтай.
Алтан ургийн хаадын пайз хүртэл хийгдэж. Сүүлчийн хаад нь хэд хоноод л хорлогдож байсныг ажиглаж болно. 
Бас нэг анхаарал татсан зүйл - хогийн сав. Олон газар байрлуулж зарим явуулын савыг алсаас харагдахаар тэмдэглэж.
Хаа явсан газраа хадаг зүүдэг нөхдүүд ирэх нь ч тодорхой.
Үнэн худлыг нь мэдэхгүй, Номтойбаярын өмч гэж дуулдсан. Нисдэг тэрэг буух талбайтай байшин Хэнтийд төдийлөн их биш болов уу.
Сайхан байгалтай газар байна лэ, таалагдсан.
Энэ жилийн аялал хэдэн шалтгаанаас болж хойшилчихоод байгаа. Уг нь Өмнөговь руу аялах байсан юм. Төлөвлөгөө өөрчлөгдсөн нь ч болж, үер буугаад аюулын байгаа сурагтай.

No comments:

Post a Comment