07 August 2018

Улаан террор. 100 жил

Большевикуудын красный террорын 100 жилийн ой энэ 9 сард болох гэж байна. Тэртээх 1918 оны 9 сарын 5-ны өдөр Урицгийн аллага болон Ленинд халдсаны дараа большевикууд улаан террорыг албан ёсоор зарласан байдаг. Гэвч үүнээс өмнө ч большевикууд улс төрийн сөргөлдөгчидөө хороохыг юмын чинээ боддоггүй байсан. 1905 оны 10 сард Ульянов Санкт-Петербургэд боевикуудыг зааварчлахдаа:
 «Идите к молодежи… Основывайте тотчас боевые дружины везде и повсюду и у студентов, и у рабочих особенно… Пусть тотчас же вооружаются они сами, кто как может, кто револьвером, кто ножом, кто тряпкой с керосином для поджога и т.д.… Отряды должны тотчас же начать военное обучение… Одни сейчас же предпримут убийство шпика, взрыв полицейского участка, другие - нападение на банк для конфискации средств для восстания… Не бойтесь этих пробных нападений. Они могут, конечно, выродиться в крайность, но это беда завтрашнего дня… Пусть каждый отряд сам учится хотя бы на избиении городовых: десятки жертв окупятся с лихвой тем, что дадут сотни опытных борцов, которые завтра поведут за собой сотни тысяч» хэмээсэн байдаг.
Лениний энэ удирдамжийг дагасан улс цөөнгүй. Тод жишээ: хаант засгийн үед дээрмийн хэргээр яллагдаж байсан уралын большевик Петр Ермаков (1884-1952). Тэрбээр 1918 онд Екатринбургэд Ипатьевын байшинд 11 хүн цаазлахад (эзэн хаан болон тойрон хүрээлэгчид нь байсан юм) гар бие оролцож алдаршихаасаа өмнө жандармын толгойг тас цавчиж байсан гэдгээрээ танигддаг байсан. Энэ хүн аюулаас хамгаалахын болон хорихын системд насаараа ажиллаж байгаад 1934 онд гавъяаныхаа тэтгэвэрт суусан юм. Хааны гэр бүлийг цаазлахад байлцсан А. Стрекотин гэгч тэр үйл явлын талаар дурсахдаа: "Тов. Ермаков, видя, что я держу в руках винтовку со штыком, предложил мне доколоть оставшихся в живых. Я отказался, тогда он взял у меня из рук винтовку и начал их докалывать. Это был самый ужасный момент их смерти. Они долго не умирали, кричали, стонали, передёргивались. В особенности тяжело умерла та особа - дама. Ермаков ей всю грудь исколол. Удары штыком он делал так сильно, что штык каждый раз глубоко втыкался в пол." хэмээжээ. Тов. Ермаков шиг олон тооны боловсон хүчинтэй болсон улс цааш ямар замаар явах нь тодорхой. Ежовщина гэж нэрлэгддэг (Ежовын удирдлаган доор явагдсан) их хэлмэгдүүлэлтийн үеэр Вологодскийн УНКВД-д сталинист чекистууд ардын дайснуудыг буудаж хороохын сацуу сүхээр толгой тас цавчиж байсан нь батлагдсан. Нөгөө л Ленин багшийн сургааль яваад байгаа юм шүү дэ.
1918 онд Дон мөрний хөвөөнд казакуудад цаазлагдсан коммунистууд Федор Подтелков, Михаил Кривошлыков нарын дурсгалд зориулж большевикууд хөшөө босгоод «Вы убили личности, мы убьем классы» хэмээн бичсэн нь хожим биеллээ олсон. Оросууд аль өнгөтэй өөдтэй, боловсролтой сэхээтэн давхаргаа хувьсгалын дараа нугачин дарсан. 1937 он бол 1917 оны үргэлжлэл. 1917 оны хувьсгал бол засгийн эрхийг булааж авсан үйл явдал. Дараа нь чөлөөт хэвлэлийг хааж, хувийн хөрөнгийг халж, эрх чөлөөг хумиж аваад ангийн дайснуудыг ангуулчилж эхэлсэн нь нэг гинжин хэлхээ юм.
Жанжин штабын офицер, дэслэгч-генерал, цэргийн шинжлэх ухааны эрдэмтэн, профессор Николай Головин: «Признание лидерами большевиков крайнего террора за основной метод утверждения своей власти, стало естественным… Для того, чтобы оставаться вождями дичающих толп, Ленин и его сторонники должны были руководствоваться в предпринятом ими кровавом завоевании России правилами первобытных дикарей» гэж бичихдээ яг оносон байгаа юм. Хожим нь буюу 1919-1920 онд цагаантнууд ч гэсэн "Белый террор"-ыг эхлүүлсэн ч улаантнуудын дэргэд юу ч биш байсан. Жишээ нь: 1919-1920 онд цагаантнууд Крымд хэдэн зуун хүн цаазалсан байдаг. Дараа нь генерал Врангелийн арми 1920 оны 11 сард Крымыг орхиход улаантнууд орж ирээд хэдэн мянган хүн цааш нь харуулсан (зарим эх сурвалж хохирогчидын тоо хэдэн арван мянгаар хэмжигднэ гэдэг). Крымыг орхиж чадаагүй офицеруудын гарыг нь хүлж хөлнөөс нь чулуу дүүжлээд Хар тэнгист живүүлчихэж байв. Үүнээс ч өмнө буюу 1917-1918 онд Крымыг улаан террорын давалгааа нөмрөөд авсан юм. 1917 онд 12 сарын 16-17-нд Малаховын толгод дээр 68 офицерыг буудсан. Дараа дараачийн өдрүүдэд офицеруудыг хаа таарсан газар хороож байв. Гэрт нь бол гэрт нь, гудманд бол гудманд. Телефон утасны лавлахаас шүүж гэр орныг нь мэдэж аваад ангуучилсан (128 офицер алагдсан тоо бий). Симферопольд хэдэн зуун офицерыг алж, Евпаторияд эмчлүүлж сувилуулж байсан цагаантнуудыг ч гэсэн өршөөгөөгүй. Тухайн үед 600 мянган хүн амтай Киев-т ч гэсэн зэргэцээд их цэвэрлэгээ большевикууд хийсэн түүхтэй. 5000 гаруй хүн хороож бөөн дээрэм тонуул, хүчирхийлэл дагалдсан.
Төр нь иргэдээ системтэйгээр хяддаг, тэр дундаа бүхэл бүтэн давхаргаар нь хүйс тэмтэрдэг практик төдийлөн их биш. Харамсалтай нь улаан террорт бид ч гэсэн тодорхой хэмжээнд өртсөн. 

No comments:

Post a Comment