16 August 2018

Тоглолт

2018.08.15. River Sounds.
Өчигдөр уламжлал ёсоор Виктор Цойн дурсгалд зориулсан тоглолтыг үзсэн. Болсон үйл явдлыг яаж оновчтой тайлбарлахаа мэдэхгүй байна, товчхондоо - трэш, угар и содомия.
18 цагт бидний 3 нөхөр билет үүднээс аваад дотогш орлоо. XVit хамтлагийн Төмөрөөтэй ганц хоёр үг солив. 2 жил хараагүйг ч хэлэх үү яагаад ч юм нөхөр их хөгширсөн юм шиг санагдсан. Удалгүй гэрэл унтарснаа дэлгэц дээр проектороор энэ жил нээлтээ хийсэн "Лето" киног гаргаад эхлэв. Уг нь би амьд хөгжим сонсох гэж ирсэн юмсан. Тэр тусмаа торрентоор татсан CamRip чанартай киног бааранд 2 цаг үзэх ямарч бодол байгаагүй. Киноны дундуур онлайн казиноны сурталчилгаа ч явж байх шиг (орос варез сайтаас татсаны баталгаа л да). Зэ тэгээд 8 өнгөрөөгөөд арай гэж нэг юм тоглолт эхлэв.
Тэгсэн эхний дуун дээр шууд 2 согтуу гар тайзны өмнө гараад ирдэг юм байна. Новш гэж, би ийм зүйл харах нүгэл хийгээгүй шүү дэ:

Хоёр гар тоглолтын турш ерөөсөө суугаагүй. Энэ дөнгөж эхэлж байсан үеийн бичлэг болохоор их даруухан байгаа нь энэ, цааш улам дордсон. Тэр бүдүүн нь концертын сүүлрүү тайзруу хэд хэд авирч Төмөрөөд түлхүүлсэн үү, мангастуулсан уу унаж харагдсан. Ёстой эрээвэр хураавар, есөн шид нь бүрэлдсэн улс цугласан да харин ч нэг: рокерууд, рэпэрүүд, офисын планктон, таг хөдөөний улс, оросууд, гадны жуулчид, годогносон охид хөвгүүд, гэр бүлээрээ ирсэн улс г.м. Би олон тоглолт үзсэн, өчигдөрийнх шиг хүнд арга хэмжээнд оролцолгүй удаж. Толгой хөл нь мэдэгдэхгүй, бөөн орилж үсэрч дэвхэцсэн улс. Зарим нь юуны тухай дуулаад байгааг ч ойлгохгүй байсан биз, хэ-хэ. Бүр дискодоод, зарим нь нийтийн бүжиг хийгээд байгаа юм бишүү. Тэгэлгүй яахвээ дэ, 2 цаг кино үзэх нэрийн дор градусаа нэмчихсэн хүмүүс чинь. Гоцлол дуучин ч гэсэн куссан байх, хэл яриа нь тод биш болсон байсан. Хөгжимчид бол харин сайн байсаан. 
Ширээнд бид гураваас гадна гэр бүлийн хоёр сууж байсан юм. Тэгсэн тоглолтын дундуур зөөгч нөгөө хоёроос гуйгаад өөр ширээрүү шилжүүлчихэв. Оронд нь 6-7 нилээн халамцуу хүүхнүүд ирээд суучихдаг юм байна. Тэгсэн "Пиво аваад өг" гэж наадаг юм. "Уучлаарай чадахгүй ээ" л гэсэн. Нэг толгойлогч нь бололтой эмэгтэй ерөөсөө тайван суулгаагүй есөн шидийн юм асууж шалгаагаад. Тэсэлгүй хэлсэн "Нэг нэгэндээ саад бололгүй сууцгаая, би таныг танихгүй, нэг ширээнд сууж байгаа хойно бие биенээ хүндэлвэл яасан юм" гэж. Чи намайг мэдэхгүй байна л гэнэ, би эндхийн босс л гэнэ, зөндөө даналзсан. Дэргэд сууж байсан өөр нэг бүсгүй нь болохоор жаахан байж байгаад л дунд хуруугаа гозолзуулаад, хүнд хүнд. Аз болж концерт дуусч гадаа гарсан - бороо ид асгаж байв.
Иймэрхүү янзаар концерт цааш зохион байгуулагдах юм бол дараа жил үзэх хэрэг байна уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.

No comments:

Post a Comment