16 August 2018

Үндэсний музей

2018.08.12. Амралын өдөр Үндэсний музей орцгоов. 
Хэдэн жилий дотор музей эрс сайжирсан байна лэ. Хамгийн хөгжилтэй нь билетний үнэ: том хүн - 8, хүүхэд - 1 мянга. Гэхдээ гэр бүлийн багц нь 6 мянга. Хэн ийм гоё тариф зохиосныг таашгүй. Ямартаа ч ганц том хүн очоод "Би ганц бие хүн, ам бүл 1, тиймээс гэр бүлийн багцын билет авъяа" гэхэд 2 мянга хэмнэх л юм байна. Бидний хувьд үндсэндээ үнэгүй шахуу үзсэн гэхэд болно.
Үзмэрүүдийн зураг хөргийг авсангүй, өөрсдөө очоод үзэх боломж байхад илүүц биз. Нэг үзмэр охидуудын анхаарлыг татав (тэр холбоотой хоёр загасны хэлбэртэй жижиг хөөрөг).
- Аав, энийг хардаа. Суши, ролл дээр асгадаг нөгөө соя соустай адилхан юм байна тэ? гэж авсан )

No comments:

Post a Comment