Ойрд блогд бичлэг хийсэнгүй. Хуримтлагдсан мэдээлэл 80. Ингээд түрүүчээс нь шингэлэе дэ.
Нийтийн болон хот хоорондын тээврээс гадна олон улсын тээврийн автобус байдгийг саяхан мэдлээ. Улсын дугаар нь монгол, бөөрөн дээрх бичиг нь орос. Улаан-Үд юм уу Эрхүү рүү явдаг байх. Үнэ хөлс нь хэд гэдэг бол, мэдэхгүй биз? Эрхүү орж үзмээр санагдаад байгаа, сүүлийн үед.Бункерийн ханан дахь анхааруулга. Нэгэнт дэлгүүрээ онгойлгосон л бол хүн ийм бичиг уншаад бодлоо өөрчлөхгүй нь тодорхой. Торгоод, мэдээллийг нь нэг сайт дээр байрлуулдаг болох хэрэгтэй. Жишээ нь: www.gudambuzarlagch.mn гэдэг хаягаар орход дүүрэг дүүргээр, хороо хороогоор, өдөр өдрөөр архив нь байж байдаг. Гол нь фото-зурагтай ба цагдаад үйлдээ юу гэж тайлбарлаж мэдүүлгэ өгсөнтэй нь нийтлэх хэрэгтэй. Дарга, цэрэг, албан тушаал, нийгмийн гарал, шашин шүтлэгэ - хамаагүй. Шээсэн - насаараа сайт дээрх хүндэт самбарт залар. Баянгол дүүрэг дахь үзээрийн сандалнуудын тухай би урд нь бичиж байсан. Төрх нь энэ. Нэг газраас мэдээлэл олж уншив. Гудамжны сандалны түшлэг дээр сурталчилгаа байрлуулж болохгүй. Учир нь албаар хүн суулгахын төлөө биш, зөвхөн сурталчилгаа байрлуулах зориулалттай зүйл хийдэг гэнэ. Тэр ч байтугай гэрлийн, холбооны г.м. шонгийн гадаргыг юм наалгуулахгүйн тул барзгар хийдэг байна.Дээр нийтлэгдэж байсан зурагт тааврын хариуг оллоо.
Портерийн ард төдийлөн олж хараад байхааргүй зарлал байна: Ангийн бууны хайрцаг захиалгаар хийнэ.
Славянский базар. Винеград?Банкны сектороор юу байна? Метромолл. Төрийн банк. Дээрээсээ багагүй чичүүлж.Хороололын эцэс. ХХБанк. ОХУ-ын тугийг толгой нь уруу нааж.Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам урдаа лут самбар байрлуулж. Вэб сайтын хаяг бүхий. Би мэдээж заасан линкээр нь орж үзлээ. Хальт гүйлгэж хархад л нүдэнд 2 зүйл шууд өртөв.
a) Яамны сайтын caption нь: Welcome to the Frontpage.
б) Гэр бүл, хүүхэд гэсэн хэсгийн зураг нь янз бүрийн улс үндэстнүүдийн 7 хоногийн хүнсийг харуулсан мэдээллээс шуусан зураг байна.Төгсгөлд нь шинэ үг: чемадон.
29 December 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment