Formula-1-ийн эзэн, өдгөө 80 настай Берни Экклстоун хошин шогийн муугуй мэдрэмжтэй, хэр баргийн юманд гудийдаггүй эр. 11 дүгээр сарын сүүлчээр түүнийг Лондонд дээрэмдэж. 4 оёдол тавиулсан гэхээр багагүй балбуулсан болж таарч байна. Алдсан зүйлс дотор нь 200 мянгын цаг ч бий. Тэрбээр цагны үйлдвэрлэгч болох швейцарын "Hublot" компанид хандаж хамтарч өвөрмөц сурталчилгаа хийх санал тавьж. Зодуулсны дараах үеийн бодит зурган дор "Hublot цагны төлөө хүмүүс юу ч хийж мэднэ" гэж бичив. Сайн эр 2 тэрбумын хөрөнгөтэй боловч хэзээ ч бие хамгаалагч авч байгаагүй юм байна."Яахав, хүмүүс намайг дээрэмдээ л биз. Тэд нар ядуу, зул сараар хүүхдүүддээ бэлэг авч өгөх хүсэлтэй байсан байлгүй. Гэхдээ заавал ингэтэл зодох шаардлага байгаагүй. Дээрэмдээд яваад өгсөн бол асуудалгүй" гэж сурвалжлагчид ярьж.
16 December 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Хөрөнгөтэй эгэл хүмүүс байнаа Жишээ нь би автобусаар явж явган алхадаг гсн ккк
ReplyDeleteЁстой жинхэнэ сурталчилгаа байнадаа энэ хэхэ
ReplyDelete