19 December 2010
Мөсний мөрөөдөл
Өнөөдөр гулгахаар шийдээд хүүгээ дагуулаад гарав. Хүүхдийн паркд шинэ каток ажиллаж буй сургаар шинээр барьсан зүйл сайхан л байж таараа гэж бодсоор очсон. Тасалсбар үүднээс нь аваад орлоо. Парк танигдахааргүй сайхан болжээ. Гэвч... каток нь, уучлаарай, тарваганы арьс шиг жижиг юм. Том хүн тэнд гулгах шанс үндсэндээ байхгүй. Хүний хүүхэд дайрч алах зорилго агуулаагүй л бол ороод дэмий. Хүүхдүүд их, нэг л шавсан шамбааралдсан дүр зураг угтсан. Уг нь мөс нь бол янзын юм билээ. Тэшүүрүүд нь ч гэсэн сайхан. Хүү ганцаараа гулгамааргүй байна гэхээр нь дассан газрын даавуу зөөлөн гээд хороололын билэгтхүү мөсөн талбай дээр ирсэн чинь хоккейн тэмцээнтэй давхацчихав. За яахав, гулгаж байж харина да гээд XV хороолол давхилаа. Хилийн цэргийн удирдах газрын баруун урд, орос XIV сургуулийн хойхно байдаг каток дээр хүүхдүүд байнга харагдаж байдаг юм гээд очив. Түшчих хашилга, түр амраад суучих сандалгүй каток бүрэн (_|_) байдгийг мэдэрлээ. Мөс нь (_|_), тэшүүрүүд нь ... таагаарай ... яг зөв, (_|_). 30 мин. гулгасан болоод харисан, 3,14z.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment