16 December 2010

Рефлекс

Хүнд төрөлхийн болон олдмол рефлексүүд бий. Зарим үед аминд орно, зарим үед аминд халдна.
Жишээ 1: Хүн аюултай хөдөлгөөн өөрийг нь чиглээд ирж буйг хараад автоматаар хойш алхадаг. Замын голд, тусгаарлах шугам дээр зогсож нэг чигт харж байснаа хойш алхаж нөгөө эсрэг чиглэлийн машинд шүргүүлэх тохиолдол их гардаг. Энд энгийн рефлекс хор хүргэж байна.
Жишээ 2: Бөхчүүдийн хувьд цочоо ирхэд ихэнх нь гэдийж алдаа гаргадаг. Харин Бат-Эрдэнэ аваргын хөлд орход тонгойж цочидог гээд байгаа. Энэ тохиолдолд гажиг рефлекс тус болж байна.

No comments:

Post a Comment