UPD 2010.12.26 21:59
Зохиомол түүх гэдэг нь батлагдлаа. XVII зуунд Цагаан бүргэд одонгоор хэдхэн орос шагнагдсан юм байна. Бүгд язгууртнууд: Александр Меньшиков (1705), Аникита Репнин (1705), Пётр I (1713), Иван Шувалов (1754), Екатерина II (1775), Григорий Потёмкин (1776), Михаил Кречетников (1776), Александр Тормасов (1792).
2010.12.23 19:59
Петр хааныг Саксоны гүн Цагаан бүргэд гэдэг шагналаар шагнажээ. Тэр нь хоолойнд зүүдэг тэмдэг юм. Ганц түүнийг ч биш, Полтавын тулалдаанд эр зориг гаргасан цэргүүдийг бас шагнасан. Шведүүдийн эсрэг сайн тулалдсан, шагнал авсан цэргүүдийг үнэгүй дайлах тушаал эзэн хаан гаргажээ. Эндээс хоолойгоо няслах, тогших, заах дохиогоор алкоголь уух уу, уусан г.м. үйлдлийг илэрхийлдэг болж. Шагнал авсан цэргүүд уушийн газар орж ирээд л ганц зангаа хийдэг байж.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment