26 December 2010

Байгууллагын ёлка

Байгууллагын шинэ жилийн арга хэмжээн дээр нөгөө хэлтсийн залуучууд энэ дууны клипэн дээр гардаг бүжгийг хийж үзүүлэв. Муугүй үзүүлбэр байсан шүү.

Muzicons.com

Ингэхэд, улсад 10 гаруй жил ажилласны үр дүнд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны жуух бичгээр өчигдөр шагнуулав. Бас байгууллагын шилдэг ажилтнаар шалгарсан. Манай хэлтсийн баг спортын тэмцээний нийт дүнгээр аваргалсан. Хэрэв урлагийн номероор байр эзлүүлсэн бол хэлтэс нэгт орох магадлал өндөр байв. Өөрийгөө магтсан хүн өөдгүй нэгэн л байдаг юм ;)

Тусалж, дэмжиж ирсэн та бүхэнд талархал илэрхийлье.

1 comment:

  1. шилдэг ажилтан болсонд баяр хүргэе хөө, шагналаа угаахгүй юмуу?

    ReplyDelete