Яагаад зарим дүүрэг юм хийж байхад (харамсалтай нь хуруу дарам), бусад нь (мэдээж дийлэнх олонхи нь) юу ч хийдэггүй, хийсэн зүйл нь ой гутамаар байдаг юм бол? Би үүнийг дүүргийн удирдлагатай шууд холбоотой асуудал гэж бодож байна. Ажилдаа хэн нь сэтгэл гаргаж хандаж буй нь түмний нүдэн дээр ил. Жишээ: Баянзүрх дүүрэг. Санасарын тунелийн дээр болон тэндээс зүүн 4 замруу уруудахад битүү эгнэж байсан ТҮЦ-нүүдийг бүгдийг үгүй хийсэн. Зөв. Зүүн 4 замаас Офицеруудын ордон орох замын тусгаарлах шугам ямар болсныг хараарай. Газон нь тэгш, өвс нь жигд, явган хүний зам нь шинэ, хашлгана нь шоронгийнх шиг биш. Ядаж хийсэн сандал нь удаан настай, үзэмжтэй. Хөл нь чулуу, суултуур нь мод. Орой сандалнууд дээр нь хүмүүс сууж амарна, өглөөдөө замаар нь спортоор хичээллэдэг нэг нь гүйж байх дүр төрх харагдна. Болж байна.
Яг адилхан замын хэсэг дээр ижил чанартай тохижилт хийж болох атал Баянгол дүүргийнх нэг иймэрхүү:
Чингэлтэйн төрх:
Oilgohod hund shuu jil bolgon zugeer bsan haisnuudiig huu hamj avaad l butsaagaad barag budaad l avchraad tavidag. Minii bodloor ene heden darga company 2 iin business bolchihson yum shigee.
ReplyDeleteminii muu BZD ch nice bna doo
ReplyDeleteminii muu BZD ch nice shuu dee
ReplyDelete