06 October 2010

Хотод хэрэгтэй зүйлс

Нийслэл энэ зун автозамын асуудлаа шийдэх гэж багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарлаа. Мөн автозамаа видеокамерын хяналттай болгож, гэрлэн дохионуудаа шинэчилсэн. Бүх зүйл алтан загасны үлгэрт гардаг шиг шууд болж бүтнэ гэж юу байхав, доголдож л байгаа, дээрх системүүд. Яваандаа сайжирах байлгүй. Мөн зүлэгжүүлэлт, ногоон байгууламжаа сэтгэлд хүрэхээр хэмжээнд биш ч гэсэн сэргээсэн хөөрхий. Ирэх хавар хүн шиг арчилгаа, усалгаа гүйцэтгэх юм бол ядаж хотын төв нь цэвэрхэн, үзэмжтэй байх болно. Энэ бол нийслэл хотын шийдвэрлэх түмэн асуудлуудын нэгээхэн хэсэг.
Одоо асуулт: - Танд УБ-т юу шинээр баригдвал баярлах вэ? Онгоц буудал, спортын ордон, төрөх байр, хүүхдийн эмнэлэг, казино, орчин үеийн шорон, гэр хорооллуудыг газартай тэгшилж оронд нь орон сууц барих г.м. санал дэвшүүлэх хэрэгтэй байна. Хэн юу бодож явдаг нь сонирхолтой.
Миний хувьд: Ядаж нэг мөсөн ордонтой болох хэрэгтэй юм шиг. Тэшүүрээр гулгамаар байна ;)

2 comments:

  1. Eruul saruul baij bgaad daraa n ter asuudlaa shiideh biz dee teheer huuhdiin emneleg, toroh bairaa barisan n deer bh daa

    ReplyDelete
  2. цэцэрлэгт хүрээлэн буюу том болон жижиг парк туйлын их үгүйлэгдмой... хүүхдээ салхилуулах бас хосууд сайхан алхаж салхилах газар олныг байгуулаасай... Ингэхэд хотын менежерийн даалгавараар судалгаа хийгээд байгаа юм уу..?

    ReplyDelete