Үүнийг дагаад есөн шидийн хөдөлгөөн, эвсэл, төрийн бус байгууллага, бүлгэм
Ямарваа нэгэн тогтолцоо бүхий эвсэн нэгдсэн бүлэгт хүн элсээ л бол тэр нь эрх чөлөөний төлөө гэсэн тодотголтой байсан ч хамаагүй, эргээд хүний эрх чөлөөг нь боогдуулж, бусдынхаа өмнө хариуцлага хүлээхэд, ондоо хүний үзэл бодлыг өөрт хүчээр уях, шийдвэрийг нь мухараар дагахад хүргэдэг. Би маргааш өглөө сэрэнгүүтээ гэв гэнэт цэнхэр юм уу улаан туяа татуулаад аль нэг нам, бүлгэм, хөдөлгөөнд элсээ л бол сайн дураараа чөдөр ногттой боллоо л гэсэн үг.
Одоо зөвөлгөө өгье: өөрт тань ямарваа нэг бүлэг хүмүүсийн нэгдэл, үйл ажиллагаа нь таалагддаг байж болно. Харин элсэж орохынхоо өмнө сайтар бодох хэрэгтэй. Танд энэ үнэхээр хэрэгтэй юу? Үүнгүйгээр үнэхээр болохгүйн уу?
No comments:
Post a Comment