05 October 2010

Үндсэрхэг үзэлтнүүд. 1-р хэсэг

2010.10.03. Сүхбаатарын талбай.
Баахан хөдөлгөөн, нийгэмлэг, бүлгэмүүд "Эх орон дуудаж байна!" нэртэй өдөрлөг, цуглаан улсын төв талбай дээр хийж байхтай таарав. Радикал гарууд цөөнгүй цугалсан байв. Монголын үндсэрхэг үзэлтнүүдийг гадаад төрхөөр нь 2 хувааж болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Үүнд:
1. Нацист хэв маягтай. Хар өнгийн юм уу армийн хувцас, савхи, хагас түрүүтэй гутал, хас тэмдэг. Төлөөлөгч - яруу найрагч Галсансүх. Яг террорист.
2. Монгол хэв магтай. Урт дээл, урт үс,
хадаг яндар, монгол гутал, хүзүү гаранд нь эрх, тэргүүн дээр нь таваг шиг малгай. Төлөөлөгч - дуучин Жавхлан. Яг XVII зууны ноён.
Цуглааны гол зорилго нь - Эх орныхоо газар шороо, уул усыг гадныхнаас аврах, барьцаалагдсан төрөө чөлөөлөх. Миний хувьд цээжин дээрээ хас тэмдэг шивүүлээгүй, хятад ажилтныг арматуурын төмрөөр гөвөөгүй ч гэсэн үндсэрхэг үзэл хүн бүрт тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй гэж боддог. Нутаг усаа хамгаалъя гэдэг нь зөв. Хууль уландаа гишгэсэн гадныхныг, тэр тусмаа хятад солонгосуудыг байранд нь тавих хэрэгтэй. Нөгөө талаас, өөрийн, монголын компаниуд, хувь хүмүүс, нинжа нар ч гэсэн цадиггүй загнаж л байгаа. Эдгээртэй мөн адил тэмцэх нь зөв.

Десант хувцастай халзан толгойт.
Бас нэг төлөөлөгч.Энэ залуучууд хятадуудын эрлэг гээд байгаа. Хэрэв фашист герман дайнд ялсан бол япончууд биднийг хөөрхөн цөөлөх байсан байх да.Галсансүх тайзнаас хүнд шүлэг уншиж буй байдал.Хаашаа л харна - хас тэмдэг.Гэхдээ нэг нөхөр бусдаас ялгарна.

6 comments:

  1. Niigmiin gajuudluud. undes ugsaa gej asuudliig harin ch ed nar shig shiidvel ayul boloh biz.eh orondoo tatvaraa shudraga toldog bolchood eh oronch hun gemeer yum daa

    ReplyDelete
  2. 60 say hunii ami nasiig avch odson ene dainii temdeg ed nart tiim heregtei bgaan bh daa,arai ch dee

    ReplyDelete
  3. Wiki толь бичиг загалмайнуудын тухай:
    http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%80%D0%B5%D1%81%D1%82

    ReplyDelete
  4. temdegniihee zuv buruug ch yalgachihaj chadahgui l tolgoitoi garuud shuu dee. yostoi uchraa medehgui tuilshragchid. hehe. ter tavan hoshuut buuduulah vii dee hehe. huurhii hen neg n macy's store iin uuttai yum america gaas yavuulj dee yamar zuragtai uut tevreed yavj baigaagaa medehgui l baigaashd :). toon dotor useg tsohij yavna gedegtei l adil haragdaj bnshd hahaha.:)

    ReplyDelete
  5. Has temdeg ni chiglel ni uur bdag yum. har daa. uund bas uchir bii. nazism ch bish bhaa.

    ReplyDelete
  6. uy ch medehguigee gaihuulj baigaa um uu? Hasiin tuhai chi uy medeh ve? Uy ch medehgui.Ug usgiin buun aldaa. Nusaa tatsan bazaan mini eh ornoo geed argaa baraad suulchiin argaa hereglej baigaa zaluus ruu dairaad baigaarai.Nustai chini holino shuu!

    ReplyDelete