Машины шилнээс гэрэл ойгоод фотонууд онц гараагүй байна.
Европын холбооны хамгийн амар зүйл - хил хязгаар байхгүйтэй адил.
Бельгийн замаар давхиж байгаад дээрхийн адил самбар хараад л хэдэн метр явхад Франц улс угтна. Ямар ч пост, шалган нэвтрүүлэх цэг, цэрэг цагдаа байхгүй. Замын болон өвсний өнгө хүртэл өөрчлөгдөхгүй.
Замын тэмдэг тэмдэглэгээндээ анхаарал их тавьдаг нь илт. Ямар ч хүн (сохор биш бол) хараад ойлгоно.
Явган гарцны хүн цэнхэр өнгөтэй бөгөөд зураасан хэлбэртэй.
Чиглэл заасан самбар жолоочид давхар төв замыг мэдээлнэ.
Яагаад ч юм тэмдэг байрлах шонгууд ихэнхдээ богинохон.
Сумны хэлбэр маш олон янз.

Хэдийгээр автобан биш жижиг хот хоорондын талдаа нэг урсгалтай зам ч гэлээ чанар сайтайг нь хурдны дээд хязгаар илэрхийлнэ.
Элэгдэж хуучирсан тэмдэг их биш.
Яагаад хаа газрын налуу зам тэмдэг дээр процентын % тэмдэг байрлуулдаг юм бол? Градусаар илэрхийлбэл илүү ойлгомжтой юм шиг.

Европын холбооны хамгийн амар зүйл - хил хязгаар байхгүйтэй адил.
No comments:
Post a Comment