04 October 2010

Холимог хуурга

7 хоногт ядаж 1 холимог хуурга идэхгүй бол хэцүүдэх байлгүй дэ, уншигчид.
Шинэ үг: сафе. Ийм зүйл хараад инээд ч хүрэх шиг, яачихсан заяагүй гарууд вэ гэж дургуй ч хүрэх шиг.
Гэхдээ дээрх тохиолдол бас гайгүй. Хаашаа л харна сул зай байхад машинаараа гарцыг тал хааж орхидог мудактай жолоочтой юу ярихав. "Би тэнэг тул машинаа ингэж байрлуулдаг!" гэсэн бичигтэй стикер үйлдвэрлээд зараасай, рекламны агентлагууд. Наалт нь нилээн сайн байх хэрэгтэй. Би секунд ч эргэлзэлгүй шууд худалдаж авна, нилээн хэдийг.Монгол шон. 21-р зуунд ийм хийцтэй зүйл африкаас ч олход бэрх байх. Яагаад үзэмжтэй, шүргэхэд мултраад уначихааргүй зүйл хийж болдоггүй юм бэ? Париж-ийн шонтой харьцуулдаа. 3,14z! Хуучин покрышкыг хаяхад тийм хайран гэж үү? За яахав, дээр үеэс л гэр хороололд машин зам хааж газарт булдаг байсан, тэрнийг ойлгоно. Одоо цагт нэг бол өлгөнө, нэг бол үүн шиг үзээрийн хүлэмж бүтээнэ, нэг бол хүүхдийн цэцэрлэгийн хашаанд тоглоом болгочихно, эсвэл өвөлдөө түлш шиг түлчихнэ. Тихий ад и кромешный ужас!
Скоч. Ар талын салхины шил, жижиг цонх, дохионы хагархайг скочоор бөгөлдөг байсан бол одоо гэрлээ скочоор тогтоодог болж. Прогресс, өөр юу гэхэв.
Цагдаа иргэдтэй тулж ажилладаг болж. Машины шилэнд ийм цаас хавчуулсан байна гэнэ. Зөв, бас л прогресс.
Онгоц буудал болон вокзалын баримт.Давгүй дугаартай холбооны щит.
Иргэний шинэчилсэн бүртгэл. Тоног төхөөрөмжүүд нь. Төр иргэддээ шинэ, био мэдээлэл агуулсан паспорт олгох хэрэгтэй. Одоогийн үнэмлэхний талаарх бодлыг дурын 100,000 хүнээс асуухад 99,999 нь (_|_) гэнэ. Үлдсэн нэг нь - дебил, эсвэл энэ иргэний үнэмлэх гэгч шившигийг санаачилсан нэгэн. Үндсэндээ ялгаа байхгүй л дэ, дээрх 2-ын хооронд бол.Төгсгөлд нь - мэдээллийн технологийн талаар. Интернэттэй автобус. Энэ бол гайхамшиг. Дэвшил. Ирээдүй. Хөгжил. Гэвч... энд ганц "но" бий, тэр нь: энэ чинь Монгол шүү дэ, нөхдөө, хэ-хэ-хэ. Би гэрлэн дохион дээр ийм автобустай зэргэцэж зогсдог л юм бол утасныааа wi-fi-ийг нээж үзээд байгаа. Одоогийн байдлаар 4 оролдлогоос 1-д нь л нэт-д орсон, үлдсэн 3-д нь сүлжээ хайгаад олдоогүй.
Бас нэг жишээ. Олон улсын нисэх буудал. Буянт-Ухаа (Чингис хаан гэж нэрэлсэн нь идиотизмын хурц илрэл, би үүнийг хэд ч давтахаас залхахгүй). Улаанаар 2 зүйлийг тодруулсан байгаа. Нэг нь 9 сарын 30-даар гэрийн шаахайтай зугаалж буй эр, нөгөөх нь wi-fi zone гэсэн бичиг. Нэт-д ормоор байна уу? Фигушки. Сүлжээнд шууд орсон... гэж хэлэх үе хэзээ нэгэн цагт ирэх байлгүй дэ, сэтгэл санаагаар унаад хэрэггүй. Оптимизм хаа ч илүүдэхгүй :)

1 comment:

  1. ter zam deer tavisan temdeg bol arai l bish yum aa tee. :). huurhii ter wifi bus n neg flash reciever tei teriigee hamgiin hyamd router eer only bus dotroo l tsatsdag ed baih, guiee tegeed l bodohoor unegui yum gedeg chin unegui l baidag shuu dee. nugoo talaas unegui yum gej haana ch baidaggui gedeg baihaa :)

    ReplyDelete