19 October 2010

google + блог

Статистик харж байгаад хэдэн утгаар google-ээс хайлт хийж үзлээ.
Музейн тал дээр блог дээгүүр харайж байх юм.
"Монгол цэргийн музей" гэхэд 1-р мөрөнд гараад ирэв.
"Жуковын музей" гэж хайвал 3, 4 дахь мөрөнд 2 ч мэдээлэл гарна.
Хөшөө дурсгалыг орхигдуулж болохгүй. "Сүхбаатарын хөшөө" гэж хайж үзэв. Үр дүн - No.2.
Зөвхөн нийслэл хотын объектуудаар ч биш "Фото зураг Хөвсгөл" гэхэд хамгийн дээр блогийн зурагнууд, видеотой гарна.
За тэр ч байтугай "Үс засах өдрийг" хүртэл блог танд хэлж өгнө :)

Эндээс ямар дүгнэлтэнд хүрч болох вэ? Цаашид ч эдгээр мэдээллүүд тухайн утгаар хайлт гүйцэтгэхэд дээд эгнээнд жагссаар байх болно. Хүн хайлт хийнэ, эхний хэдэн линк дээр автоматаар дарна. Цаана нь google тоолоод, эрэмбэлэлт хийхдээ дээш нь татаад л байна.

No comments:

Post a Comment