Түрүүчийн хэсэгт нео-нацистуудыг толилуулсан бол энэ хэсэгт үндэсний хувцастай, гадны гэх тодотголтой хэрэглээнээс татгалзсан хүмүүсийн зургийг нийтэллээ. Урлагийн тоглолтод оролцох гэж буй мэт харагдна лээ. Энэ бол туйлширал л да, миний бодлоор. Нэг мөсөн гар утас, интернэт, машин тэрэг, цаашлаад цахилгаан эрчим хүч, боловсон 00-оос татгалзчих хэрэгтэй, тэрэн дээрээ тулсан юм бол. Яахав, төрөөс зохицуулаад, гадны хүнсний бүтээгдэхүүний урсгалыг багасгаж болох талтай. Гэхдээ тэрэнд найдаад дэмий, мах гурилынхаа үнийг хянаж чадахгүй байхад, хэ-хэ-хэ. Уучлаарай, хадуурах гэж байна, цааш үргэлжлүүлье.
Дуучин Жавхланг би хувьдаа хүндэлж явдаг байсан. Дууг нь сонсдоггүй хэдий ч дургуй биш. Зохиолын гэх тодотголтой дуучидаас ганц мэддэг нь Самандын хүү. Бусдыг нь танихгүй, мэдэхгүй. Авъяасыг яаж ч чадахгүй шүү дэ, цойлоод л гараад ирнэ. Өөрий хүчээр өдий хүрсэн залуу гэж боддог. Сүүлийн үед их хуралд нэр дэвшиж бариад, сонин хачин зүйл ярьдаг болчихоод байгаа тал бий. Арга ч үгүй юм да, их хуралд нь сумо, үндэс болон жүдо бөхчүүд сууж байхад урлагийн төлөөлөл яагаад сууж болохгүй гэж? Болно, болно. Цаг нь арай болоогүй байхад яарчих шиг болсон, мань эр.
Тус өдөр тайзнаас элькондор-ын Хэрлэн, Завханы Батсүх, Жавхлан нар дуугаа дуулсан. Бас бус танихгүй уран бүтээлчид байсан л да, гэвч тэд хэнд ч сонин биш.
05 October 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Hend ch sonin bish gej arai bolohgui bhaa. uuriin chin uzel bodol l doo. sanaagaa ilerhiilj bn bolj bn. gehdee chaawaas mognol orniihoo tuluuu iim l zuil hiij chadaj bgaa engiin uls shuu dee. tanil hureegee negdsen humuusee olnii tanilaar damjuulwal olond hureh bolow uu gesn engiin negen muhardald orson gej helj ul boloh humuus. uunees uur zuil hiij chadah ch gesen het het tuilshraldaa l awtchihsan mongoloo gesn mongolchuud bsan shuu dee.. adilhan harsan.. gewch oor zuil bas bodogdson. niited oilguulah chadwar ni l buruu bolohoos bid bas demjih heregtei busuu?
ReplyDelete