31 March 2010

Dell products & services 2010

Захиралд MCS electronics-оос "Dell products & services 2010" нэртэй workshop-д оролцох урилга ирсэн юм. Оронд нь би очих шив дэ. Зохион байгуулалт сайтай байсныг болон танхим бараг дүүрснийг онцлох нь зөв болов уу. Энэ нь мэдээллийн технологи хэн бүхэнд хэрэгцээтэй болсныг илтгэнэ.Тус компаний захирал Н.Баттулга нь муугуй илтгэгч юм байна. Ямар ч байсан ярьсан зүйл нь товч, тодорхой, ойлгомжтой. "В семье не без урода" гэдэг шиг нуршуу, ойлгомжгүй ярьсан нэг нөхөр ч бас байна билээ (нэгэн газрын дарга нь, нэрийг нь хэлээд яахав, хөөрхий). Товчхондоо, шинэ загварууд, бараа бүтээгдэхүүнүүд, үйлчилгээнүүдийг танилцуулсан. Таалагдсан зүйлс ч байв, за энэ ч дэ гэж бодохоор зүйлс ч байв. Мэдээж сайн тал нь давамгайлсан л да. Workshop сунжирсаар цагтаа буюу 13:20-д тараагүй. Уг нь GPS-д суурилсан байршил тогтоох системийнх нь барааг харчих санаа байсан боловч яалт ч үгүй дундаас нь орхиод гарсан.Хувийн бодол: Dell боломжийн брэнд. Эвдэрч чирэгдэл учруулах нь ч бага. Desktop-ууд болон server-үүд нь лав тийм. Workstation, laptop-уудыг нь ашиглаж байгаагүй. MCS electronics-ийн хувьд манай урдаа барьдаг компаниудын нэг яалт ч үгүй мөн. Татвараа үнэнчээр төлдөг, гааль дээр хор найруулдаггүй гэдэг нь ч ортой байх. Юм худалдаж авхад үнийн санал зэргээ маш хурдан илгээдэг, эргээд холбоо тогтоодог зэрэг сайн үйлчилгээтэй. Харин Doctor Computer гэдэг газар нь бүтэхгүй ээ.

No comments:

Post a Comment