Санаачилга гаргасан Энхээд баярласан. Орой 20:30 гээд хороолол дахь (33-р байрны өмнө байдаг) Билэгтхүү каток орсон юм. 1 цаг гулгасан. Над шиг хөдөлгөөний дутагдалд орсон хүн цагаас илүү гулгаж чадахгүй юм билээ. Хамаг булчин зангираад, хөл өвдөөд, жаахан гулгаад л суухгүй бол хэцүүдэх гээд. Каток 15-ны өдөр хүртэл ажиллах юм байна. 10-22 цагийн хоород нээлттэй, цагийн хөлс ердөө 1000. Эдний мөс нь харин боломжийн санагдсан. Хаа нэг газар каток таарах бол би мөсийг нь хардаг л да. Мөс биш бараг цас шиг гадаргуутай байх нь их. Биднийг очиход каток хоосон шахуу байсан. 10 хүрэхгүй хүнтэй байсаар тарсан. Та нарт зөвлөхөд, 15-наас наана каток орцгоо, хаана очих, чаддаг чаддаггүй нь хамаагүй. Хөлрөөд, амьсгаа задраад янзын сайхан юм билээ.
Зургийн чанар - хог. Аппарат байхгүй, утсаар дарсан юм.
єдєр алдаад шєнє эрнэ = нарнаар алдаад сарнаар эрнэ.
ReplyDeleteгэдэг їг санаанд оров. хэ хэ хэ хэ
Привет, 11 сард (одоо) ажиллаж байгаа болов уу?
ReplyDeleteОдоо задгай гараж хэлбэртэй л ажиллаж байгаа :)
ReplyDelete