05 March 2010

Козакевичийн зангаа

80 оны Москвагийн олимпиад. Тулгууртай өндрийн харайлтын финал. ЗХУ-ын тамирчин Константин Волков польшийн атлет Владислав Козакевичтэй тунаад үлдэв. Үзэгчид мэдээж өөрийн тамирчинг дэмжиж, польшийн тамирчинг янз бүрээр дуудаж, шүгэлдэж байв.
Тэгсэн хэдий ч Козакевич шийр зааж шинэ дэлхийн рекорд (5,87) тогтоож аварга болсон юм. Газардангуутаа мань эр одоо цагт бүхний танил болсон энэхүү зангааг
үзэгчидэд зориулж хийж.
Нэг хуруугаараа f..k үзүүлэхийг л мэдэх сэтгүүлчид тэр дор нь энэ зангааг Козакевичийн гэж тодорхойлов. Польшоос ЗХУ-д суусан элчин сайд нь "ахан дүүсийн барилдлагатай зөвлөлтийн ард түмнийг" доромжилсон тул медалийг нь хураах нь зөв гэсэн санал дэвшүүлсэн (үнэн өөдгүй гар байгаа биз?) боловч засгийн газар нь албан ёсоор "Манай тамирчний гарны булчин зангираад санамсаргүйгээр гар нь нугарсан болно" гэсэн мэдэгдэл хийж тамирчнаа аварсан байна.
Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/

2 comments:

  1. Сонсож байгаагүй сонин байна

    ReplyDelete
  2. "Манай тамирчний гарны булчин зангираад санамсаргүйгээр гар нь нугарсан болно" хэхэхэхэ

    ReplyDelete