03 March 2010

Буяны үйл

Хүн энэ хорвоод нүцгэн ирсэн шигээ нүцгэн буцна. Даахгүй нохоо булуу хураана гэдэг шиг дааж давшгүй эд хөрөнгө хүнд огт хэрэггүй. Мэдээж гуйлгачин байж бас болохгүй. Алтан дундажийг л олох хэрэгтэй. Гэхдээ энэ пост үүний тухай биш л дэ.
30 гарлаа. Дотны гэж болох найз нөхдөөс минь 2 ч хүн өөд болсон. Цаашид ч жагсаалт аривжих нь тодорхой. Яагаад ч юм нас нь 50 гарсан хүний араас харамсах нь арай бага байдаг. Яг үе тэнгийн хүн өөд болохоор л муухай эвгүй. Гэр оронгоор нь буяны үйл гээд орход ч эвгүй. Саяхан хамт байсан хүн жаазнаас хараад л. Яг тийм үед та нарт юу бодогддог вэ? Миний хувьд: 3,14z, хэзээ нэгэн цагт миний зураг ч гэсэн жаазлагдах байх да, амьдрал ч хогийн эд юм да, хойд нас байхгүй нь тодорхой, сүнс байдаг байж болох талтай, гэвч тэр надаас хамааралгүй зүйл гэсэн шүү философи сэдэвтэй юм бодож сууж байгаад гарангуутаа мартдаг.

1 comment:

  1. Тэр хүний хойноос харамсана
    Миний ээлж хэзээ бол гэж бодно, удку мартагдах байхлдаа

    ReplyDelete