10 March 2010

Хүний тухай

Хүн байгалиас өөртөө маш хайртай, нөгөө талаас өөртөө итгэлгүй бүтэцтэй. Зөвхөн бүсгүйчүүд толинд өөрийгөө удаан хардаг гэв үү? Судалгаагаар эрчүүд өөрийгөө дутахааргүй их хардаг нь тогтоогдсон. Ялгаатай нь хүний дэргэд харах нь цөөн (санаа зовдог байх). Өөртөө итгэлгүй болохоор хүмүүс янз бүрийн брендүүдийн араас хөөцөлддөг. Яг ижил материалаар хийгдсэн, адилхан загвартай, бараг л нэг үйлдвэрт оёгдсон боловч олны танил лого бүхий хувцасны төлөө 3 дахин их мөнгө төлхөд бэлэн байдаг. Хувцас хунар, хэрэглэж буй эд зүйлсээрээ хүн өөрийн статусыг ялимгүй ч болов өргөхийг хичээдэг. Хэвийн хүнд өөртөө үл итгэх байдал нь болон өөрийгөө хайрлах нь баланстай, тэнцвэрийн байдалд оршино. Аль нэг тал нь давамгайлах юм бол - эсвэл өөрийгөө хамгаас сайхан гэж боддог мудак, эсвэл дорой, сульдаатай нэгэн бий болно.
Хүн танихгүй хотод очоод яадаг билээ? Нүд нь нээгдсэн мэт болдог. Нутгийн индиануудын анзаардаггүй зүйлүүдийг анзаардаг, зураг их авдаг. Гэвч эргээд төрөлх хотдоо ирэнгүүтээ эргээд "сохордог". Үнэн хэрэгтээ түүний амьдардаг хот илүү сонирхолтой ч байж мэдэх. Хамаг гол учир хүнд өөрт нь байгаа юм.

1 comment:

  1. Бренд хөөдөг гэдэг ч харин үнэн ба юм байнашүү бодоод байсан чинь

    ReplyDelete