Түмэн-Өлзий гуайн музейгээр зочилов.Зураг авах хориотой тул би нууцаар зураг авч барьж өөдгүйтсэнгүй. Тасалбарын хувьд: том хүн - 2000, сургуулийн насны хүүхэд - 1000, цэцэрлэгийн насных - 500 төг. Цаг гучин минут гид дагуулж явж үзмэрүүдээ тайлбарлав. Зарим нэг сонирхолтой зүйл мэдэж авсан. Сургуулийн насны хүүхдэд бол их л таалагдах музей байна. Надад улс үндэстнүүдийн янз бүрийн хийцтэй шатарнууд сонирхолтой байв.
Үүдэнд нь дэлгүүр ажилладаг юм байна. Хамгийн энгийн оньсноос модон нэг, төмөр нэг тоглоом авсан. Оролдоод сууж байхад зугаатай юм.Харин ажилчидынх нь харьцаа ер таалагдсангүй. Тэр тусмаа дэлгүүрийн худалдагч, үүдний билет зардаг нөхдүүд.
20 March 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment