21 March 2010

Эхний 20 утга

Блогруу хайлтын системүүдээс дамжиж орогсод цөөнгүй. Хандалтын эхний 20 утгыг доорх зурагнаас сонирхоно уу.Анхаарал татсан зүйлс.
1. Ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь гэж орж ирэгсэд их байна. ө.х. ажлын байрны тодорхойлолтын, ажил үүргийн хуваарийн жишээ хүмүүст багагүй хэрэгцээтэй байдаг гэсэн үг. Харамсалтай нь блог эдгээр улсад төдийлөн тусалж чадахгүй.
2. Сурч мэдэх хүсэлтэй хүмүүс бас цөөнгүй байна. Тухайлбал: жолооны тест, герман хэлний хичээл, аха, таавар, номын дэлгүүр, сонирхолтой математик г.м. утгаар хайлт хийж.
3. Музейнүүд цөөнгүй орж ирж: богдын, цэргийн, жуковын г.м. Бас дуурь бүжгийн эрдмийн театр ч байна.
4. Үс засах өдрөө интернэтээс хайдаг хромосомын гажигнууд бас байнаа байна.

No comments:

Post a Comment