Баруун зүүн зүгт гарч буй машинуудыг харгалзан Драгон төв, тээврийн товчооноос ялгаж илгээдэг болоод удаж байгаа. Өнөөдөр өглөө авто-вокзал оров. Орон нутагт автобусаар зорчих гэж буй бол онгоцоор нисэх гэж буй мэт урьдчилан билетээ бичүүлнэ. Мэдээж шууд шир царайлж очингуутаа суух гэж зүтгэж болно. Гэвч суудал нь гүйцсэн бол найрааагүй нь ойлгомжтой. Билет дээр суудал хүртэл заагаастай. Зарим чиглэлд явж буй хүмүүсийн ачааг хиллэдэг болж. Төмөр замын рельс сугавчилаад автобусанд орох гэж буй бол уучлаарай, зоосоо төл. Харин өмссөнөөсөө өөр эд хөрөнгөгүй юм уу эхээс төрсөн бодит байдлаараа бол шууд ор. 4 сараас бүх чиглэлд ачаа хиллэх болно гэж дуулдав, үнэн эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Энд хар өглөөгүүр амьдрал буцалж эхэлнэ. 7 цаг гэхэд худалдаа наймаа жигдрээд, хөл хөдөлгөөн ч их (зураг хараад тэгэж хэлэхээргүй байна л да, нурууны ард 80 баагий бий).
Солонгос том автобусууд болон ПАЗ-ууд их. ПАЗ-ууд халдаггүй бололтой, радиатор-луу орсон нүх сүв болгоныг картон, скоч-оор хичээнгүйлэн бөглөж.
11 March 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment