26 March 2010

Усан дагина

© REUTERS/Scanpix

2010.03.25, Дани
Копенгаген хот өөрийн сүлд болсон усан дагинаасаа түр салж байна. Тэрбээр сууж буй чулууныхаа хамт Шанхай хотод явагдах Олон улсын үзэсгэлэнг зорьж байгаа юм.
Хүрэл хөшөөний товч түүх: Carlsberg шар айргийг үндэслэгчийн хүү Карл Якобсен Копенгаген хотын Эзэн хааны нэрэмжит театрын балетчин Эллен Прайс гэдэг бүсгүйд сэтгэл алдарсны үр дүнд энэхүү хөшөө бүтээгдсэн юм. Якобсен уран барималч Эдвард Эриксонд хүрэл хөшөө захиалсан боловч бүжигчин бүсгүй нүцгэнээрээ модель болохыг зөвшөөрөөгүй тул барималчин өөрийн эхнэр Элин Эриксенийг уг хөшөөний загвараар суулгасан.
1913 оны VIII.23-нд Русалочка байрандаа тухлан сууж 1964 он хүртэл амар амгалан байв. Үүнээс хойш хөөрхий бүсгүй тайван аж төрөөгүй гэж үзэж болно. 64 оны 4-р сард толгойг нь тасдаад нуучихсан тул шинээр хийсэн. 84 онд баруун гарыг нь хулгайлсан, удалгүй олдооод залгагдсан. 1990 онд толгойг нь тасдах бүтэлгүй оролдлого явагдаж, хүзүүн дээрх соривийг нь зассан. 98 онд толгой нь дахин алга болж, орон нутгийн телевизийн үүднээс олдсон.
Биеийн янз бүрийн хэсгийг тасдаж хулгайлахаас гадна будах, хувцас өмсүүлэх тохиолдол цөөнгүй гарч байв. 2003 онд бүсгүйг дэлбэлээд, уснаас гаргаж авсан бол 2004 онд Туркийг Европын холбоонд элсэхийг эсэргүүцэгчид лалын хувцсан өмсүүлсэн. 2006 оны мартын 8-ны өдөр ногооноор будаж, гарт нь хиймэл эрхтэн бариулсан. 2007 онд ягаанаар будсан ба дахин нэг удаа лалын хувцас өмсүүлсэн. Одоо бас хятадууд дээр очно. Нэг үгээр - зовлон их л үзсэн бүсгүй юм.
Эх сурвалж: http://drugoi.livejournal.com/

No comments:

Post a Comment