30 June 2009

Erdenemandal

Hi people! Syljeegyi heer bj bj sumiin tov orj irlee, tyr. Margaash yyreer hot butsna.

28 June 2009

Холбоо түр тасарлаа. Пшшш...

Энэхүү мэдээлэл 05:00-д автоматаар нийтлэгднэ. Тэр үед би аль хэдийн Архангайн Эрдэнэмандалруу машинтайгаа давхиж байх болно. Хувийн ажил гарсан, үүрээр эрт хөдөлнө. Блог хэдэн өдөр мэдээллээр хомс, зураггүй өнжих болов уу. Боломж олдвол хаана яваагаа гар утаснаасаа мэдэгдэхийг хичээнэ. Их яаруу яваа болохоор бичих боломж олдохгүй ч байж мэднэ.

P.S: Хувьсгалын ажлыг амжуулчих санаатай овоо л суулаа. Харих минь.

Холбоо түр тасарлаа. Пшшш.... пшш...

27 June 2009

Showbiz

Jackson үгүй боллоо. Эцсийн концертоо тоглож амжсангүй дэ. Харамсалтай л юм. Ирсэн бүхэн буцдаг нь байгалийн жам юм да. Цааш үйл явдал хэрхэн өрнөх бол?
Дутуу бичлэг хийсэн байсан ч клипүүд нь гарна, хит болно. Лондонгийн тоглолтуудыг цуцална. Бүгдийг нь биш л дэ. Янз бүрийн дуучид ирж түүний дуунуудыг дуулах нь тодорхой. Гэнэт л бүгд найз нь, хамгийн дотно харьцаатай байсан болж хувирна. Энэ тоглолтын бичлэгээр цомогнууд гаргана, борлуулалт нь шажигнана. За тэгээд түүний өмнөөс The Best of... гэсэн альбомуудыг хар мянгаар хувилна.
Баримтат кинонууд ар араасаа шилээ дарж гарна. Ямар ч гэмгүй хүнийг баахан хилс хэрэгт гүтгэж байсан нь тогтоогдно, хэвлэлээр нийтлэгднэ. Гахцхүү энэ бүхнийг тэр харахгүй, мэдэхгүй. Үүнийг л шоу ертөнц гээд байгаа юм. Юу ч тохиолдож байсан - Show must go on.

Akon & Michael Jackson - Hold my hand

Хөгжмийн завсарлага

Сүүлд татаж авч сонссон цомогнуудаас танилцуулж байна.

1. A-HA - Foot Of The Mountain (2009)
Хөөрхөн цомог байна.
http://rapidshare.com/files/248835417/A-haFootOfTheMountain_2b.part1.rar
http://rapidshare.com/files/248835412/A-haFootOfTheMountain_2b.part2.rar
Pass: www.2baksa.net

2. Heart Engine - Ariadne's Thread (2009)
Метал. Сонирхох нэг нь сонирхоно биз. Цөөн хэдэн гоё ая байна.
http://hotfile.com/dl/7381027/6e2756c/H_Engine_-_AT.rar.html

3. Мочи Слона - И наступит поcледний день (2009)
Рок. 4-хөн дуутай. Таалагдсан.
Хаанаас татаж авснаа олдоггүй, сандаггүй.

Офицер цүнх

Офицер цүнх элэгдэхгүй, урагдахгүй, хөлдөхгүй. 10 жилд барьдаг байв. Заримдаа бүх ном багтахгүй, хагасыг нь орхино. Багш нар түүнийг нь мэднэ, өөр цүнх барь гэж шаардах боловч нэмэргүй. Нөгөө л цүнхээ хагас номтойгоо барьсаар ирнэ. Бага размер өмсдөг байхад буюу бага, дунд ангиудад энэ цүхэнд чинь кед чихээд багтчихдаг байсан шүү. Энэ миний барьж байсан цүнх. Аавын бас нэг цүнх байгаа, шинээрээ. Зарим хүүхдүүд цүнх дээрээ сууж гулгадаг байсан. Би нэг ч гулгаагүй гэж мэлзээд яахав, цөөн удаа гулгаж наадсан нь үнэн. Ном дэвтэр дээрээ сууж болохгүй гэсэн эцэг эхийн үгэнд ороод бараг гулгадаггүй байсан.

Подваль, подвол

3-4. Хороолол барилгын материалын төв.
Подваль.
Үгүй ээ, подвол юм байна.
Тийм юм байхгүй шүү, алдааг засах хэрэгтэй. Подваль.

26 June 2009

Танил дүр төрх

Cryptopsaras couesii гэдэг загас бий. Монголоор юу гэдгийг нь мэдэхгүй юм. Оросоос махчилж орчуулах юм бол гүний уургачин гэх юм уу да.
Энэхүү загасны эрэгчин нь бага, жижиг байхдаа л эмэгчингээ олоод түүнээсээ шүдээрээ тас зүүгдэж орхидог. Улмаар цусны системээрээ нэгдээд, ихэнх эд эрхтэн нь шимэгдэж алга болдог. Харин бэлгийн эс нь үлдээд удам нь цааш үргэлжилдэг юм байна.
Энэ систем нэгэн танил дүр төрхийг санагдуулна. Хүний нийгэмд тусгалаа олсон байдал нь: архичин нөхөр, үйлээ үзсэн эхнэр.

World Press Photo 2009. Moscow

World Press Photo 2009 уралдаанд ялсан уран бүтээлүүд Москва хотноо энэ сарын 26-наас 7-р сарын 27-н хүртэл "Красный Октябрь" үзэсгэлэнгийн комплекст тавигдаж байна. Бахархалтай нь - монгол хүүгийн зураг 3-р байранд орж. Харамсалтай нь - польш зурагчин дарж.3-е место / Спортивные очерки / Oдиночные фотографии
Томаш Гудзоваты (Tomasz Gudzowaty), Польша, Yours Gallery
Мальчик-жокей. Монголия

Бүх фотог сонирхож болно.
Эх сурвалж: http://drugoi.livejournal.com/

King Is Dead

Лондонгийн О2-ын тайзнаа поп хөгжмийн хаан тоглох нь худлаа боллоо. Лос-Анжелесын UCLA клиникт зүрх нь зогсож дэ, хөөрхий.

2 зурагт хуудас

soamo-гийн уран бүтээлээс үргэлжлүүлэн толилуулж байна. Эмнэлгийн сэдэв.

25 June 2009

Үнэмших үү?

Ийм мэдээлэл ирлээ. Та нар үнэмшиж байна уу? Би - үгүй.Би Нийслэлээсээ 1000 төгрөг харамлахгүй. Гэвч наалтыг бол авахгүй!
Учир нь: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэдэн жилийн нүүрийг барилгын хашаатай үзэж байгаа билээ? Хажуу бөөр, хавирганаас нь газрыг нь авчихсан байгаа нь бүхний нүдэн дээр ил байгаа. Оронд нь хороолол сүндэрлэвэл бүү гайхаарай. Парк буцаад хэзээ ашиглалтанд орохыг би л лав таашгүй. Дээр бичсэн төгөлд нь суухад миний нас хүрэхгүй байх магадлал өндөр байна. Тийм болохоор аавындаа юм уу зуслан дээрээ 1-2 бут суулгах минь. Тэр нь нийслэлийн ногоон бүсэд оруулах арай дээр хөрөнгө оруулалт.

UPD 2009.06.25 17:40
Би Парктай андуурсан байна. Ийм мэдээлэл бас ирлээ:
huue blog ruu chini orloo neg medeelel nemerley, Undesnii tsetserkagt hureelen park bishee Hotiin zahirahchiinalabdanas zohion baiguulj bgaa Marshiliin guurnees Bayanzurhiin tovchoo hurtel baiguulah soel amraltiin hureelen, 5-n jiliin hugatsaand bii boloh yum gesen odoo hurtel ene medeelliig avaagui hereg uu
Хэдий ийм ч гэсэн стикер авахгүй.

Наалт

Notebook-ийг зарагдахаас өмнө гадаргуундаа сэв авахгүйн тулд наалт наадаг. Бас бугуйн цагны шилэн нүүр, гар утасны дэлгэц г.м. сэвтэж болох гадаргуунууд дээр плёнкан наалт тааралдах нь элбэг. Бараа аваа л бол түүнийг нь хуулах хэрэгтэй. Сар жилээр наалтыг байлгах шаардлага огт байхгүй. Мөн зурагт, хөгжимний удирдлага, тооны машиныг гялгар уутанд нярай хүүхэд шиг өлгийдөх ямар хэрэгтэй юм, бүү мэд.
Зарим нэг хүн хэлэх байх л да:
- Зурагдаад муухай болчихно ш дэ.
Хариултыг нь өгье:
- Наадах чинь зурагдаж элэгдэхийн төлөө зохион бүтээгдсэн юм, малаа!
UPD 2009.06.26 12:20
Сая хамгаалалтын хуяг бүхий flash олж харлаа.

Убунту

Мэддэггүй зүйлээ мэдэж авлаа. Өмнө нь Убунту (Ubuntu) гэхээр Linux-тэй холбоотой дистрибутив гэдгээс өөр зүйл мэддэггүй байсан. Тэгсэн:
В Южной Африке есть понятие "Убунту" - человечность по отношению к другим. Человек с убунту открыт и доступен для других, принимает других людей, не видит для себя опасности в том, что другие талантливы и добры, поскольку он твёрдо уверен в себе, понимая, что является частью большего целого, и, наоборот, человек с убунту угнетён, когда других оскорбляют или унижают, пытают или угнетают.

UPD 2009.06.25 12:25 Бага хэмжээний текст тул орчууллаа.
Өмнөд Африкт "Убунту" буюу бусдад хүнлэг хандах гэсэн ойлголт бий. Убунтутай хүн бусдад бүрэн нээлттэй, илэн далангуй ханддаг, хүлээж авдаг, ондоо хүмүүс сайхан сэтгэлтэй, авьяастай байхыг өөрт нь ямар ч аюулгүй гэж боддог, өөртөө бүрэн итгэлтэй, өөрийгөө нэг бүхэл зүйлийн нэгээхэн хэсэг гэдгээ ойлгодог. Убунтутай хүн бусдыг дарамтлах, доромжилох, шударга бус хандахад дагаад хямардаг.

24 June 2009

Mac Doc Icon Spelling!


Эх сурвалж: http://mikegiepert.com/?p=1153

Flash-ний хэмжээ

Flash хэдийн чинээ том байна - төдий чинээ тормоз, гацаа байх юм. 4GB-ын flash-руу 3GB орчим мэдээлэл хуулах нь нервээ барсан үйл ажиллагаа болж хувирна. 8GB хэмжээтэй нь надад аз болж байхгүй, ирээдүйд ч авахгүй (хэдэн жил нар харж явахаа бодож байна).
Буцаагаад flash-аас компьютерлуу хуулах бол сүнгэнэнэ. Гэвч би ихэнхдээ ажлаас гарахдаа файл хуулахаа санаад, хуулж эхэлдэг. Тэгээд л бүтэхгүй удна, хүлээнэ. 2GB-аас их хэмжээтэй flash авуузай, ард түмээн.

100 буузны мөрий

Өдрийн цайнаар Жак хотын төвд хамгийн хямд буузтай газар мэднэ гээд, Амараатай цуг тэр газарт нь орцгоолоо. UB buuz гэдэг газар 10 (жижигхээн) бууз 1200 гэж байна. Би ийм буузнаас зууг идвэл идэх л юм байна гэснээс үүдэж барна, барахгүй гэж маргасаар мөрийцөж орхилоо.
Мөрийн нөхцөл:
Нэг суурин дээр, босолгүй, цаг 30 минутын дотор 100 бууз идэх гэж оролдно. Цай хажуугаар нь авч болно. Чадахгүй бол мөрийгөө алдна, чадвал авна. 7 сарын эхээр л буцаж очиж бууздах байх.
Барах болов уу? Ойролцоогоор хэдийг идэж чадах бол? 60 бол санаанд багтаад л байна, хэ-хэ.

23 June 2009

1941.06.22 (үргэлжлэл)

Өчигдөрийн мэдээллийг (сонирхолтой зүйл олдсон тул) өргөжүүлж байна.
1. №21 директив буюу Барбаросса төлөвлөгөөний нүүр хуудас.2. 1941 оны 6-р сарын 21-ний өдөр. Молдавийн тойргийн орос хилчид.3. 22-ны шөнө. Гудерианы 2-р танкийн группын штаб.
4. ЗХУ-ын хилийг немц цэргүүд давж байна.5. Байрлалаа орхилгүй эцсээ болтол тулалдагсад.6. Брестийн цайзын хана дээрх бичиг. "Бид тавуулаа байв. Сталины төлөө үхнэ!"7. Заставын даргын туслагч бага дэслэгч Синокопа Н.Д. <Хаяг нь>. Эх орныхоо төлөө амиа өгнө. Дайсанд амьдаар олзлогдохгүй.
UPD 2009.06.24 13:50
Энэ сүүлчийн зурвасыг үлдээсэн бага дэслэгчийн тухай илүү их мэдээлэл олох гэж оролдлоо. Зураг нь алга. Товч намтар болон амиа алдсан тухай мэдээлэл нь олдож байна.
http://www.molodguard.ru/heroes57-42.htm
Мөн ийм төрлийн зурвас, захидлууд цөөнгүй олдож байна.
http://www.evangelie.ru/forum/blog.php?b=380

Я не знал живого Марковца

Юрий Шевчук. Гоё шүлэг, галзуу ая.
mp3: http://hamstershare.com/dload/12d8f945b71fc883296073f04991c344

FileScavenger

Quetek компаний бүтээгдэхүүн FileScavenger жижиг софт миний аминд их орж байгаа. Энгийн ажиллагаатай, long search хийхээр хадгалах төхөөрөмж дээрх хэзээ нэгэн цагт хуулагдсан (бараг) бүх мэдээллийг суга татна. Full format хийсэн тохиолдолд шалгааж үзээгүй. Гэсэн ч чадалтай эд. Өчигдөр С диск нураад, энэ программаар файлуудаа сэргээв. Одоо хэрэгтэй хэрэггүйг нь ялгах гэж зовох байх да.

Бодол ба бодит байдал

Хүн болгон өсвөр насандаа "Би том болоод тийм мэргэжилтэй болно" гэж боддог. Амьдрал дээр бодол мөрөөдөл нь биелсэн тохиолдол олон биш. Та нар ямар мэргэжил эзэмшинэ гэж бодож байв? Одоо ямар мэргэжилтэй вэ?

Хүнээс асуусан юм чинь өөрийн хувьд хэлэхгүй бол болохгүй. Би армийн офицер болох байх гэж бодож явсан, одоо инженер.

Беларусь

Өдрийн унднаар явж байтал 100 айлын уулзвар дээр түс тас болоод явчихлаа. Харсан чинь - Беларусь.

Ну погоди!

Анхны видео тоглоом бараг энэ байсан байх шүү. Өчигдөр орой утсандаа суулгасан юм.

Тест болон ерөнхий боловсрол

Тест - хог. 10 жилийн хүүхдүүдээс тестээр шалгалт авах нь багаас нь сэтгэхүйг нь хорьж, шаблоны дагуу сэтгэдэг болгоно. Хүн шалгалтыг дуртай аргаараа өгдөг байх хэрэгтэй. Гол нь үр дүн. Уран зохиолын шалгалтын хуудсан дээр санааг зөв гаргаж, асуусан зүйлд бүрэн гүйцэд хариулт болох зураг зураад өгсөн ч болно.
Ерөнхий боловсрол нь хүнийг өөрийгөө нээхэд нь тусалж, цааш ямар замаар замнах сонголтыг нь хийхэд нөлөөлөх үүрэгтэй. Түүнээс бус хэдэн томъёо цээжлүүлээд, мөнгөтэй нь - гадаадад, боломжтой нь - дотоодод боловсролоо олоод, бусад нь - гудамжинд гэсэн хуваарилалт таалагдахгүй байна. Өнөөдөр Яармагт өрх толгойлсон эхтэйгээ, 3-4 дүүтэйгээ амьдарч буй хүүхдэд потенциалаа нээх боломж үндсэндээ алга. Харин аав ээжийн буянаар гадаадад сургууль төгсөөд ирсэн хүн IQ ямар байх нь хамаагүй,
хоолтойгоо баталгаатай залгалаа л гэсэн үг. Зэрлэг капиталист нийгэм ээ гэж. Байгалийн шалгарал л юм да, нэг ёсны.

22 June 2009

Comp chad

Ydees hoish 2 jil yum heleegyi computer min amisgal huraah gej oroldson bolovch seheen amidruulah yil ajillagaa erchimtei hiij, amid yldlee. Oroidoo engiin tasagt shiljeed, margaash gehed shaardlagatai ed erhtengyydiig n suulgaad hol deer n bosgono. Odoohonoo utsaaraa l tyr holboo togtooj baihaas. Ingeed holboo tasarlaa. Pshhhhh... Psh...

Тохиолдолд

"Тохиолдолд" гэсэн үгийг бичих үнэн урамтай. Keyboard дээр О, Л, Д үсэгнүүд дарааллаж байрласан, ОЛД гэсэн хэсэг дарааллаж 2 орсон. Чиг-чаг, чиг-чаг гээд л гүйцээ.

Нэг плакатын түүх

Эх орны дайны үед Ираклий Тоидзегийн плакатууд их алдартай байсан. Тэдгээрээс "Родина-Мать зовет!" плакатыг мэдэхгүй хүн байхгүй.
Энэ плакат хэрхэн бүтсэн түүх сонин.

Ираклий Тоидзе:
- …Я работал над вариантом иллюстрации к поэме "Витязь в тигровой шкуре". И вдруг — сообщение Совинформбюро о том, что фашистская армия напала на нашу страну с войной. Это потрясающее сообщение сразу переключило на создание плаката…

Сын художника Александр Ираклиевич:

- А история создания плаката такова: мама вбежала в мастерскую отца с криком "Война!". "Стой так и не двигайся…", — ответил он ей. Через несколько дней плакат был готов.
Тамара Тоидзе:
- Как только объявили войну, я страшно испугалась за детей. Вошла к Ираклию в мастерскую… Видимо, у меня было такое лицо, что он сразу же сказал мне: "Стой так и не двигайся!" — и сразу стал делать наброски.

Энэ плакат маш гоё, маргах арга байхгүй. Гахцхүү хүндэт Тоидзе гарны хэлбэрийг бусдаас
хуулбарласан байх магадлал өндөр байна.
1915 он хавьцаа гарсан Франц плакат:Хэсэг хугацааны дараа, 1943 онд АНУ-д ийм плакат хийж. Грекууд ч гэсэн дутсангүй.Эх сурвалжууд:
http://www.plakaty.ru/remarks?rem_id=7
http://tema.livejournal.com/251242.html?page=7

Нэг зургийн түүх

Би хэдэн өдрийн өмнө блог дээрх зургийг хуулж аваад, огноог нь тайраад gogo.mn сайт дээр нийтэлсэн байна гэсэн мэдээг нийтлэж байсан.
Яг тэр зургийг olloo.mn бас хуулчихсан байна.
1. Миний блог дээрх эх хувилбар:
http://ganzo79.blogspot.com/2009/01/blog-post_110.html
2. gogo.mn (clone)
http://news.gogo.mn/r/55046
3. olloo.mn (clone of clone :)
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1155845
Гарууд дурын нэг уулан дээр гараад л савангийн хайрцгаар хэдэн кадр дарчихгүй дэ.
Энэ мэдээллийг өмнөхийн адил Жак илрүүлсэн болно.

1941.06.22

22 июня 1941
Объявление о начале Великой Отечественной войны.
Москва. Улица 25-го Октября. Фото Е.ХалдеяВЫСТУПЛЕНИЕ ПО РАДИО ЗАМЕСТИТЕЛЯ ПРЕДСЕДАТЕЛЯ СОВЕТА НАРОДНЫХ КОМИССАРОВ СОЮЗА ССР И НАРОДНОГО КОМИССАРА ИНОСТРАННЫХ ДЕЛ ТОВ. В. М. МОЛОТОВА
22 июня 1941 года
…Сегодня, в 4 часа утра, без предъявления каких-либо претензий к Советскому Союзу, без объявления войны, германские войска напали на нашу страну, атаковали наши границы во многих местах и подвергли бомбежке своих самолетов наши города — Житомир, Киев, Севастополь, Каунас и некоторые другие…
Красная Армия и весь наш народ вновь поведут победоносную отечественную войну за родину, за честь, за свободу…
Наше дело правое. Враг будет разбит. Победа будет за нами.
Текст бүтнээрээ wikipedia дээр.

УКАЗ ПРЕЗИДИУМА ВЕРХОВНОГО СОВЕТА СССР О МОБИЛИЗАЦИИ ВОЕННООБЯЗАННЫХ
…Мобилизации подлежат военнообязанные, родившиеся с 1905 по 1918 год включительно. Первым днем мобилизации считать 23 июня 1941 года…
Москва, Кремль.
22 июня 1941 года.


СВОДКА ГЛАВНОГО КОМАНДОВАНИЯ КРАСНОЙ АРМИИ ЗА 22 ИЮНЯ
Во второй половине дня германские войска встретились с передовыми частями полевых войск Красной Армии. После ожесточенных боев противник был отбит с большими потерями. Только на Гродненском и Кристынопольском направлениях противнику удалось достичь незначительных тактических успехов…
Эх сурвалж: http://www.1418.ru/chronicles.php

Харин одоо Адольф Гитлерийн энэ өдөр өөрийн ард түмэнд хандаж хэлсэн үгнээс сонирхоё:
Сегодня на нашей границе стоят 160 русских дивизий. В последние недели имеют место непрерывные нарушения этой границы, не только нашей, но и на дальнем севере и в Румынии. Русские летчики забавляются тем, что беззаботно перелетают эту границу, словно хотят показать нам, что они уже чувствуют себя хозяевами этой территории. В ночь с 17 на 18 июня русские патрули снова вторглись на территорию рейха и были вытеснены только после длительной перестрелки. Но теперь настал час, когда необходимо выступить против этого заговора еврейско-англосаксонских поджигателей войны и тоже еврейских властителей большевистского центра в Москве.
Немецкий народ! В данный момент осуществляется величайшее по своей протяженности и объему выступление войск, какое только видел мир. В союзе с финскими товарищами стоят бойцы победителя при Нарвике у Северного Ледовитого океана. Немецкие дивизии под командой завоевателя Норвегии защищают вместе с финскими героями борьбы за свободу под командованием их маршала финскую землю. От Восточной Пруссии до Карпат развернуты соединения немецкого восточного фронта. На берегах Прута и в низовьях Дуная до побережья Черного моря румынские и немецкие солдаты объединяются под командованием главы государства Антонеску.
Задача этого фронта уже не защита отдельных стран, а обеспечение безопасности Европы и тем самым спасение всех.
Поэтому я сегодня решил снова вложить судьбу и будущее Германского рейха и нашего народа в руки наших солдат. Да поможет нам Господь в этой борьбе!
Текстийг бүтнээр нь сонирхох бол: http://www.hrono.ru/dokum/194_dok/1941gitler.html

21 June 2009

Бага насны дурсамж

Бага байхад хүүхэд бүр янз бүрийн зүйл цуглуулдаг байж билээ. Жишээ нь: надад зоосон мөнгөний ба шуудангийн маркны цуглуулга байсан, үлдэгдэл нь одоо ч бий. Мөн бөглөө, хөлбөмөгчидийн зурагтай хөзөр г.м. хэнд ч хэрэггүй зүйл цуглуулж л явлаа хөөрхийс.
Сургуулиас чөлөөт цагаараа секц дугуйланд яв гэж шаарддаг байсан цаг. Залуу техникчдийн ордонд одон орон судлаж хагас жил явсан билээ. Дээвэр дээрээс нь сарыг дурандахад кратер нь харагдаад, янзын гоё. Харамсалтай нь хагас жилийн хугацаанд дуранд ганц ойртуулсан нь энэ.
Би маш идэвхитэй байсан боловч багш нь цагтаа ирдэггүй, зарим тохиолдолд бүр алга болчихдог байсан болохоор хагас жил яваад гарсан да. Уг нь заавал ахлах
(8, 9, 10 дугаар) ангийн хүүхдүүдийг авдаг дугуйлан байсан юм. Би 5 байна уу 6-р анги боловч гуйсаар байгаад орчихож билээ. Бусад нь дан ахлах ангийн охид хөвгүүд. Ихэнх нь юм мэдэх гэж биш хоорондоо танилцах зорилготой орж ирсэн юм шиг. Хооронд нь бичиг дамжуулагч нь би. Хэн өгч буйг нь хэлэхгүй "Өгөөрэй гэсэн юм" гээд л нугалсан дэвтрийн цаас сарвайдаг. Нэг ёсондоо дугаараа нууцалсан sms л очиж байна гэсэн үг, хэ хэ.
Та нар багадаа юу юу цуглуулж байв? Ямар секц дугуйлангаар харайлгаж явав?

Кинообзор

1. Rob-B-Hood
Jackie Chan тоглосон инээдмийн кино. 3 хүнээс бүрдэх хулгайн багт хүүхэд хулгайлах захиалга ирнэ. Улмаар хулгайлсан хүүхдээ маллах гэж махаа иднэ. Хөөрхөн кино байна.

2. Обитаемый остров - Схватка
Оны эхэнд нэг дахь ангийг нь үзсэн байсан. Сая хоёр дахь анги буюу төгсгөлийг нь харлаа. Хэдийгээр хөрөнгө мөнгө их зарцуулсан боловч, сайн найруулагч болон жүжигчидийн хөдөлмөр шингэсэн боловч нэг л таалагдсангүй. Оросуудад ер нь fantasy кино хийх авъяас заяагаагүй бололтой. Зохиолыг нь харамсалтай нь уншаагүй. Ном нь сонирхолтой гээд байгаа.

Финаль

Дөнгөж сая gogo.mn сайтаас ийм шинэ үг мэдэж авлаа.

20 June 2009

Дэлхий ертөнцөд

2009.06.17 Ирак
Иракийн тусгайгийхан
Аль-Каедагийн толгойлогчдын нэг Ахмед Абид Увайдыг баривчилж байна.© AP Photo/Ahmed Alhusseiney2009.06.19 Газын зурвас
Торон дахь шувуу. Египетийн хил дээрх палестиний Рафах хот.
© AP Photo/Eyad Baba2009.06.16 Эфиопи
Тус улсын өмнөд хэсэгт гарч буй үндэстэн ястны мөргөлдөөний голомтод.
© REUTERS/Irada Humbatova2009.06.19 Непал
Маоистууд өөрийн алагдсан лидер
Раджендр Пуялыг сүүлчийн замд нь үдэж байна.© AP Photo/Gemunu AmarasingheЭх сурвалж: http://drugoi.livejournal.com

Цуглуулга

Өдөржин завгүй байлаа. Сая зургийн аппарат болон гар утсан дээрх зурагнуудаа laptop-руугаа хуулав. Зарим нэг нь энэ.
А. Аппаратаар авсан нь:
1. Нэгэн байрны орц, 1-р давхар. Лифт дуудах товчны дээхнэ наасан зарлал.
2. 100 айл. Худалдагчгүй наймаа. Бүх мэдээлэл бичээтэй.3. Орой 8 хагасын үед Офицеруудын ордны аюулгүйн тойрог.Б. Гар утсаар авсан нь:
4. Нөхдөө!

5. Өчигдөр өглөө цасан бөмбөлөг болсон машинаа чимсэн юм.

Типография

19 June 2009

Чингэлтэй 7

Янз бүрийн зургийн цуглуулга бүхий энэхүү мэдээллээр Чингэлтэй уулруу явсан цуврал өндөрлөж байна.
1. Нисэж буй хэрээ. Хэрэм бас тааралдсан боловч зургийг нь дарж чадаагүй. Ойг яаж муухай сүйтгэснийг анхаарна уу. Бараг орой хүртэл машин замтай, түүгээр ирж мод бэлтгэдэг бололтой.
2. Чингэлтэйрүү уруудах замд таарсан Ford Granada. Уг нь чулуу машин да.3. Хорвоо амгалан.4. Янз бүрийн хэлбэр дүрстэй моднууд.