03 June 2009

Кинообзор

Сүүлд үзсэн УСК-уудын тухай.
1. Yes Man
Гол дүрд Jim Carrey. Эхнэр нь хаяад явсан, найз нөхдөөсөө байнга голордог, ажилдаа дургүй нэг нөхрийн амьдрал санамсаргүй очсон цуглаанаас болж орвонгоороо эргэнэ. Бүх зүйлд Yes гэсэн хариулт өгч байхаар гэрээ хийсэн түүнд янз бүрийн зүйл тохиолдоно. Гэгээлэг хөөрхөн кино байна. Үзэх хэрэгтэй.


2. Seven Years In Tibet
Австрийн уулчин (Brad Pitt дүрд нь) 1939 онд Гималайн нурууны нэгэн оргилд авиралт хийх боловч бүтэлгүйтнэ. Доош буугаад ирхэд нь аль хэдийн Англи, Германы хооронд дайн зарлагдсан байх ба уулчидыг баривчилж хорино. Оргох гэж хэд хэд оролдно. Жирэмсэн хоцорсон эхнэр нь найзтай нь сууна. Эцэст нь нэг андын хамт оргож, Түвдэд орогноно. Энд тэрбээр
Далай ламтай нөхөрлөж ихийг ойлгоно. Заавал үзээрэй, гоё кино байна.

3. The Messengers
Аймшгийн кино. Зарс хийлгэсэн хэд хэдэн эпизод гарна. Бүх зүйл сайнаар төгсөнө. Яахавдээ л юм.

No comments:

Post a Comment