02 June 2009

Бие халаалт

Ийш тийш дэмий тэнэхийн өмнө бие халаалт хийх хэрэгтэй. Таван толгойн цэргийн полигоны дэргэд нэг жуулчины бааз байна гэнэ (Sek сая очоод ирж). Тэнд төлбөрийг нь төлөөд буу зэвсгээр сум тавьж болох юм байна. Тухайлбал:
АК-47, винтовка, СВД (снайперская винтовка Драгунова), гранотомет, Макаров, Максим г.м. Нэг сум нь мянган төгрөг гэнэ. Гранотомет - 100 мянга. 60 мянгаар танк жолоодно. Би сая Sek-тэй хальт уулзах зуур шавхсан мэдээлэл авч амжсангүй, удахгүй зураг илгээнэ гэсэн. Ирэх хагас сайнд (VI.06) юм уу тэрний дараачийнхад (VI.13) тийш зүглэх байх (би хүүгээ авч явах санаатай, Sek ганцаараа явах байх).
Хамт явах сонирхолтой хүн байвал холбоо барьж мэдэгдэнэ үү.

Анхаарах зүйл: хоол байхгүйтэй адил, өөрсдөө хүнсээ базааж явах хэрэгтэй гэнэ.

No comments:

Post a Comment