Зуны эхний өдрийг Жаргалантын аманд буюу ИНЕГ-ын амралтанд өнгөрүүллээ. Эхний мэдээг бадарчингийн тухай үлгэр шиг өгүүлье (хүүхэд унтуулахад их тохиромжтой үлгэр байгаа юм). Бид яваад л байв, яваад л байв. Тэгсэн гэнэт 24/7 (ташуу зураасын оронд жижиг голлоосон цэг хийчихгүй, гоё уншигдана) дэлгүүр таарав. Түр саатаад цааш яваад л байв, яваад л байв.
Яваад л байв, яваад л байв.
Яваад л байв. Тэгсэн гэнэт!.. Гүүр. Гүүрээр гарлаа. Цааш яваад л байв.
Яваад л байв, яваад л байв.
Явсаар байгаад зорьсон газраа хүрэв (мэдээж хүүхэд унтуулахаар үлгэр ярьж буй бол зорьсон газарт хүрч болохгүй, хүүхэд унтуулах өөрийн зорилгодоо хүртэл "яваал л байна, яваад л байна" гэж яриад л байна, яриад л байна :)
01 June 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment