21 June 2009

Бага насны дурсамж

Бага байхад хүүхэд бүр янз бүрийн зүйл цуглуулдаг байж билээ. Жишээ нь: надад зоосон мөнгөний ба шуудангийн маркны цуглуулга байсан, үлдэгдэл нь одоо ч бий. Мөн бөглөө, хөлбөмөгчидийн зурагтай хөзөр г.м. хэнд ч хэрэггүй зүйл цуглуулж л явлаа хөөрхийс.
Сургуулиас чөлөөт цагаараа секц дугуйланд яв гэж шаарддаг байсан цаг. Залуу техникчдийн ордонд одон орон судлаж хагас жил явсан билээ. Дээвэр дээрээс нь сарыг дурандахад кратер нь харагдаад, янзын гоё. Харамсалтай нь хагас жилийн хугацаанд дуранд ганц ойртуулсан нь энэ.
Би маш идэвхитэй байсан боловч багш нь цагтаа ирдэггүй, зарим тохиолдолд бүр алга болчихдог байсан болохоор хагас жил яваад гарсан да. Уг нь заавал ахлах
(8, 9, 10 дугаар) ангийн хүүхдүүдийг авдаг дугуйлан байсан юм. Би 5 байна уу 6-р анги боловч гуйсаар байгаад орчихож билээ. Бусад нь дан ахлах ангийн охид хөвгүүд. Ихэнх нь юм мэдэх гэж биш хоорондоо танилцах зорилготой орж ирсэн юм шиг. Хооронд нь бичиг дамжуулагч нь би. Хэн өгч буйг нь хэлэхгүй "Өгөөрэй гэсэн юм" гээд л нугалсан дэвтрийн цаас сарвайдаг. Нэг ёсондоо дугаараа нууцалсан sms л очиж байна гэсэн үг, хэ хэ.
Та нар багадаа юу юу цуглуулж байв? Ямар секц дугуйлангаар харайлгаж явав?

4 comments:

  1. би алс хязгаарт өссөн болохоор хааяа сонин хэлбэртэй чулуу, өнгийн чулуу гэх мэтхэн зүйл цуглуулдаг байлаа. Одоо үлдсэн юм нэг ч байхгүй. Би юм хадгалахдаа их маруухан гэж өөрийгөө мэднэ л дээ хихи. Энээ тэрээ дугуйланд явж байгаагүй. Мэтгэлцээний ганц хоёр клубт явдаг байсан юм байна.

    ReplyDelete
  2. Өө янз бүрийн л юманд явж байлаа цэцэгчин загасчин сүүлбэрчин зурагчин гэх мэт ккк Бүгдээс нь хөөгдөөд л хөөгдөөд л

    ReplyDelete
  3. baigaliin hachin sonin gedeg nomnii amitnii zurgiig naadag shar tsaasan deer duuraij zuraad nogoon havtsand hiij nandignan hadgalj baiv. uuriinhuu zursan zurgiig tsugluulga bolgotson baisan.

    ReplyDelete
  4. Танил ном байна. Бараг айл болгонд байсан ном до.

    ReplyDelete