Офицер цүнх элэгдэхгүй, урагдахгүй, хөлдөхгүй. 10 жилд барьдаг байв. Заримдаа бүх ном багтахгүй, хагасыг нь орхино. Багш нар түүнийг нь мэднэ, өөр цүнх барь гэж шаардах боловч нэмэргүй. Нөгөө л цүнхээ хагас номтойгоо барьсаар ирнэ. Бага размер өмсдөг байхад буюу бага, дунд ангиудад энэ цүхэнд чинь кед чихээд багтчихдаг байсан шүү. Энэ миний барьж байсан цүнх. Аавын бас нэг цүнх байгаа, шинээрээ. Зарим хүүхдүүд цүнх дээрээ сууж гулгадаг байсан. Би нэг ч гулгаагүй гэж мэлзээд яахав, цөөн удаа гулгаж наадсан нь үнэн. Ном дэвтэр дээрээ сууж болохгүй гэсэн эцэг эхийн үгэнд ороод бараг гулгадаггүй байсан.
27 June 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
great job with this wallet
ReplyDeletewww.ipion.es --->>>one smart blog