02 June 2009

Төлөвлөгөө

2009.05.26 10:40
Зун дахиж нэг тийш явах санаа байна. Галт тэргээр юм уу дундаа шатахуунаа хийгээд автомашинаар явах болов уу. Амралтанд очиж юу ч хийхгүй идэж ууж хэвтсэн дор ондоо аймгийн төв орж хоттой танилцах, музей үзвэрийг нь сонирхох нь дээр байх.
Засмал юм уу төмөр замтай, хотоос хол биш газарлуу явах санаа байна. Тухайлбал: Дархан, Эрдэнэт, Булган, Арвайхээр, Хархорин, Чойр г.м. эсвэл Хамрын хийд явж болж байна. Хагас сайн өдрийн өглөө эрт гараад өдөртөө юм уу бүтэн сайндаа эргэж ирэх маршрут сонгогдно. Ээж хад г.м. нэг очвол 3 очдог, тахилгатай газарлуу явахгүй. Хаашаа, хэдийгээр, яаж явбал зүгээр вэ? Ийм санаачилга гаргавал та нар дэмжих үү, хамт явах уу? Мэдээж ганцаараа бол би явахгүй, солиорсон биш.

UPD 2009.05.29 12:00
Чингэлтэй уулруу явган гарах, Зүүнхараа поездоор очих 2 санал ирээд байна. Дараачийн хуудсанд шилжээд байсан энэхүү мэдээллийг толгойд авчирлаа. Саналаа ирүүлээрэй.

UPD 2009.06.02 11:50
Эрдэнэт явах сонирхолтой хүмүүс их байна. Нэр усаа үлдээвэл зүгээрсэн.

12 comments:

  1. Цэцээ гүн авирсан юм чинь одоо Чингэлтэй уул руу явган авирья, нийтийн тээврээр Яргайт хүрээд тэндээсээ дээшээ авирч даваад Чингэлтэйн амаар буугаад хотод буцаж ирэх маршрут юу гэж бодож байна?

    ReplyDelete
  2. Өө, нийтийн тээвэрт суух юмуу гээд хүмүүс айгаад явахгүй. Хэ хэ. Ганзо оос эхлээд хамгийн сүүлд автобусанд хэзээ сууснаа мэдэхгүй хүмүүс их байна. Харин поездоор явбал эгзотик ш дэ. Зүүнхараа ч юмуу, тэ Ганзоо?

    ReplyDelete
  3. 1. Яагаад нийтийн тээврээр явж болохгүй гэж?
    2. Зүүнхараа явж болно. Тэнд ёжик байгаа шүү дэ :) Гол нь хонож л таарна да.

    ReplyDelete
  4. niitiin teevriig demjij baina. minii huvid bol erdenet iig neg uzmeer sanagddag. gehdee udiig hurtel neg ch udaa ochih bolomj garaagui. mashinaar yavbal arai denduu unetei tusna. binzindee shatna gesen ug. terend orvol bus or vagonoor yavbal iluu hyamd tusna. gol n tsag l aldah baih. hol uchir yaltchgui honoj l taarch baigaan bas. :)

    ReplyDelete
  5. Эрдэнэтрүү машинтай давхиж болно. Автобус, тэр тусмаа галт тэрэг хамаг цаг авна. Зүүнхараа мэтийн ойрхон газарлуу бол поезд нь дээр.

    ReplyDelete
  6. эрдэнэт явж болох юм байна, ерөөсөө тэгье.
    commented by hoba

    ReplyDelete
  7. Эхлээд ирэх нь чухал байх, чиний хувьд :)

    ReplyDelete
  8. Mиний ирэх яахав. Гол н зорилгоосоо хазайх гээд байна ш дэ. Юм үзэх гэж явж байвал эрдэнэт дээр дэ, хараа явж үзээгүй биш, гэгээлэг дурсамж ч алга, хамгийн сүүлд явхад вагоны 2давхарт чиний шартсан царайг харж л явлаа ш дэ. Хэхэ. Эрдэнэт явах бол би Өглөө энд Орой тэнд.
    commented by hoba

    ReplyDelete
  9. Тийм дэ. Чиний царай одоо болтол санаанд байна :)

    ReplyDelete
  10. ganzo mashintai erdenet yavah bol hed iddeg mashind heden hun suugaad heden litr binzin zartsuulah gej baigaagaa tootsooroi doo. 1 car 100,000 tugrognii binzineer yavah yum baina gej bodoj baisan sanagdah yum? :)

    ReplyDelete
  11. УБ - Эрдэнэт 373 км. ~400. Ирж буцах 800. 100-д минийх шулуун замд ихээр тооцвол 7л. 7*8=56 литр. 56*1000₮=56,000. За яахав 60 мянга. 4 хүн сууна гэвэл хүний 15. Ирж буцахад. Арай том хөнгөн тэрэг гэвэл яахав 20 орчим л гарах биз.

    ReplyDelete