23 June 2009

Тест болон ерөнхий боловсрол

Тест - хог. 10 жилийн хүүхдүүдээс тестээр шалгалт авах нь багаас нь сэтгэхүйг нь хорьж, шаблоны дагуу сэтгэдэг болгоно. Хүн шалгалтыг дуртай аргаараа өгдөг байх хэрэгтэй. Гол нь үр дүн. Уран зохиолын шалгалтын хуудсан дээр санааг зөв гаргаж, асуусан зүйлд бүрэн гүйцэд хариулт болох зураг зураад өгсөн ч болно.
Ерөнхий боловсрол нь хүнийг өөрийгөө нээхэд нь тусалж, цааш ямар замаар замнах сонголтыг нь хийхэд нөлөөлөх үүрэгтэй. Түүнээс бус хэдэн томъёо цээжлүүлээд, мөнгөтэй нь - гадаадад, боломжтой нь - дотоодод боловсролоо олоод, бусад нь - гудамжинд гэсэн хуваарилалт таалагдахгүй байна. Өнөөдөр Яармагт өрх толгойлсон эхтэйгээ, 3-4 дүүтэйгээ амьдарч буй хүүхдэд потенциалаа нээх боломж үндсэндээ алга. Харин аав ээжийн буянаар гадаадад сургууль төгсөөд ирсэн хүн IQ ямар байх нь хамаагүй,
хоолтойгоо баталгаатай залгалаа л гэсэн үг. Зэрлэг капиталист нийгэм ээ гэж. Байгалийн шалгарал л юм да, нэг ёсны.

No comments:

Post a Comment