27 June 2009

Showbiz

Jackson үгүй боллоо. Эцсийн концертоо тоглож амжсангүй дэ. Харамсалтай л юм. Ирсэн бүхэн буцдаг нь байгалийн жам юм да. Цааш үйл явдал хэрхэн өрнөх бол?
Дутуу бичлэг хийсэн байсан ч клипүүд нь гарна, хит болно. Лондонгийн тоглолтуудыг цуцална. Бүгдийг нь биш л дэ. Янз бүрийн дуучид ирж түүний дуунуудыг дуулах нь тодорхой. Гэнэт л бүгд найз нь, хамгийн дотно харьцаатай байсан болж хувирна. Энэ тоглолтын бичлэгээр цомогнууд гаргана, борлуулалт нь шажигнана. За тэгээд түүний өмнөөс The Best of... гэсэн альбомуудыг хар мянгаар хувилна.
Баримтат кинонууд ар араасаа шилээ дарж гарна. Ямар ч гэмгүй хүнийг баахан хилс хэрэгт гүтгэж байсан нь тогтоогдно, хэвлэлээр нийтлэгднэ. Гахцхүү энэ бүхнийг тэр харахгүй, мэдэхгүй. Үүнийг л шоу ертөнц гээд байгаа юм. Юу ч тохиолдож байсан - Show must go on.

Akon & Michael Jackson - Hold my hand

No comments:

Post a Comment