12 January 2009

Тус хүргэх талаар

Хүнд туслах нь мэдээж сайн үйл, буян гэж тооцогдно. Гэхдээ туслахад учих байна.
Нэг тохиолдол авч үзье.
Таны нэг найз буруу (модон дээр сууж буй мөчрөө хөрөөдөх г.м.) зүйл хийж байг, гэвч тэрбээр удахгүй унана гэдгээ огт гадарлахгүй, өөрийгөө зөв үйлдэл л хийж байна гэж бодож байгаа. Энэ тохиолдолд өөрийн чинь зүгээс найздаа хэрхэн туслах вэ? Вариантууд:
1-рт: Мэдээж ойлгуулах гэж оролдоно. "Хөөе, чи унана шүү дэ, малаа!" г.м. зүйл Та хэлэх боловч тэр дээр сууж буй нөхөр өөрийгөө зөв зүйл хийж буйд итгэлтэй тул "Цаашаа замаараа зайл да, анд минь!" гэсэн утгатай хариу өгөөд чухал ажлаа үргэлжлүүлнэ. Тэгээд мэдээж хэсэг хугацааны дараа доош унаж бяцарна.
2-рт: Та хуурж болно. "Хөөе, цаана чинь хямдхан хөрөө олгож байна. Чи түүгээр наад ажлаа хурдан дуусгана" гээд буулгаад ирж болох боловч хууртсанаа мэдээд танд төдийлөн баярлахгүй л болов уу. Мөн мунхаг, гөжүү нэг нь буцаж авираад, ажлаа дуусгаад унаад үхэх магадлалтай.
3 дахь буюу хамгийн энгийн, зөв хувилбар: Зүгээр л унах газар нь
үхчихгүй, зөөлөвтөр газардах хэмжээний өвс, мөчир зэргийг орхих. Хэзээ нэгэн цагт нөхөр доош унана, гэхдээ таны ачаар амьд үлднэ. Таныг өвс, мөчир үлдээснийг найз чинь мэдэх албагүй, гэхдээ жинхэнэ тус бол энэ байх.

3 comments:

  1. Ойлгуулах буюу 1р нь оролдоно ямар ч байсан. Хуурах бол дэмий дараа нь өөрөө тэр хүний хувьд хамгийн дургүй хүн нь бол хувирах гэмтэй. Гуравдугаар арга бол байж болох юм.

    Би байсан бол тээ чи муу хурдан наад мөчрөөсөө унаж үхээрээ үхээ үх чадахгүй л дээ чи муу нтр гээд л малтаж гарна даа мань хүн уурлаад хэрэлдэх гээд буугаад ирж магадгүй юм

    ReplyDelete
  2. Teneg hun tenegeeree l ulddeg

    ReplyDelete
  3. Modon deer suugch n teneg gedgiig medej bgaa nukhtsold 3 dahi variant ok yum shig bna..Hehe ih hugjiltei jishee baina.

    Er n yamar ch tohioldold hund tyslasniihaa tuluu bytsaad hariu goridoh, shaardah yum bol ter bol tus bish..tusalsanaa martah n hamgiin sain tys gej uvog deedes maani surgaj irjee..Bi hyvidaa yyniig l barimtaldag...Ganzoo blogtoi bolsond amjilt huseye..Negen tanil chin hundetgev,

    ReplyDelete