Маш сонирхолтой зүйл олж уншлаа.
Нансийн (Франц) их сургуулийн биологийн лабораторийн судлаач Дидье Дезор хархнуудын сэлэлтийг судлах зорилгоор нэг торонд 6 харх байрлуулжээ. Тус торноос гарах ганц гарц устай бассейнруу хүргэх бөгөөд сэлж байж хүнс, хоолтой тавцанд хүрнэ.Туршилтын явцад харх болгон өөрийн хүнсэнд сэлэхгүй байгаа нь ажиглагдаж. Нэг ёсны ажил үүргийн хуваарь явагдсан байна. Үүнд:
- 2 атаман. Хэзээ ч хоолондоо сэлдэггүй;
- 2 ажилчин. Сэлдэг;
- 1 бие даагч. Зөвхөн өөрийн хүнсэнд сэлдэг;
- 1 гоожуур. Сэлдэггүй.
Хүнс хэрэглэх процесс ингэж явагдаж байв:
- 2 ажилчин хүнсэнд сэлээд хоол авчирдаг;
- 2 атаман 2 ажилчныг авчирсан хоолоо өгтөл нь зодоод хүнсийг нь иддэг;
- Атамануууд цадсан хойно л ажилчид хооллоно;
- 2 атаман хэзээ ч хүнсэнд өөрсдөө сэлдэггүй, зөвхөн зодох үүрэгтэй;
- Бие даагч нилээн чадалтай харх ба өөрийн авчирсан хүнсээ хамгаалж чаддаг;
- Гоожуур хамгийн сул, сэлэхээс айдаг ч юм уу усанд ордоггүй. Түүнийг бүгд зоддог. Бусдын үлдэгдлээр л хооллодог.
Туршилтыг өргөжүүлж ондоо хархуудыг 20 торонд 6 6-аар нь хийхэд яг дээрхийн адил хуваарилалт явагдсан байна.Цаашлаад, Дидье Дезор (давгүй гар) 6 атаманыг нэг торонд хийж. Хархнууд шөнөжин зодолдоод, өглөө гэхэд 2 атаман, 2 ажилчин, 1 бие даагч, 1 журын дүр тодорхой болсон байв.
Торонд 6 ажилчныг, 6 бие даагчийг, 6 гоожуурыг хийсэн ч гэсэн дээрх хуваарилалт л явагдсан байна. ө.х. урд нь ямар үүрэгтэй байснаас үл хамаарч эцсийн дүнд нөгөө л хуваарилалт явагдаж буй нь тодорхой болжээ.
Туршилт үүн дээр зогссонгүй - том торонд 200 харх хийж үзжээ. Шөнөжин зодоон болоод өглөө гэхэд 3 харх нөгөө ертөнцрүү аялчихсан байв. Үүнээс: тоо толгой өсөхийн хэрээр түрэмгийлэл, хэрцгийлэл нэмэгдсэн байна гэж дүгнэж болно. Мөн атаманууд нь доороо орлогчтой болсон ба өөрсдөө ажилчин, журуудыг зодохоо байж (мэдээж орлогч террорыг гүйцэтгэнэ).
Сонин нь, хархнуудын тархийг судлахад хамгийн их стресс авсан хархууд атаманууд байв. Тэдгээр нь өөрийн статусыг алдахаас, хэзээ нэгэн цагт өөрөө хүнсэнд сэлэх цаг ирэхээс байнга айж байсан бололтой.
Туршилтын талаарх pdf файлыг уншиж болно.
Хүний нийгэмд ч гэсэн төстэй хуваарилалт хийгдсэн л байгаа. Дарга нар байнга доош унахаас айдаг, мань мэт нь ажилчин, хувиараа бизнес эрхлэгчид - бие даагч г.м.

Sonirholtoi um baina
ReplyDeleteSonin yumaa. Minii bodloor buleeree amidardag amitadad iimerhuu ajil uurgiin huvaarilalt gardag baih. Sayahan bi orosiin shorongiin amidraliin talaar unshij baisan yum baina. Tend bas iimerhuu huvaarilalt gardag yum bilee:
ReplyDeleteBlatniye - Atamanuud.
Mujiki - Jiriin horigdogsod
Kozli - Buunii nohod
Petukhi - Bugsduuldeg bandi nar.(goojuud)
Huuchin zuwlult zasgiin uyed bandi nariig tusad ni neg shorond horihod dotroo bas ingej yalgarch baina gesen