31 January 2009

Санамж

Манай орцны лифт санамжтай болсон байна. Кг-ын хязгаар, ариг гамтай ашиглах тухай бичих нь зөв боловч энэ санамжийн гол зорилго сүүлийн 2 үгэнд оршиж байгаа болов уу. Бас, 1-р давхарт ийм жижиг цаас өлгөснөөс лифт дотор нь томоор гэгч сүүлчийн 2 үгийг л биччих хэрэгтэй. Товч бөгөөд тодорхой.P.S: Би гайхаад байдаг юм. Хүний ухамсар ямар доройтолын түвшинд хүрч байж лифт дотор бие засах хэмжээнд хүрдэг байна аа, 3,14з.

3 comments:

  1. лифт гэснээс багын өөдгүй дурсамж санагдаж байна. орой 12 хүртэл тоглодог, хүүхдүүд бараг зэрэг ордог байсан. түрүүлж лифтээр гараад 8 давхарт хаалганы нь хооронд чүдэнзний мод хавчуулж гацаагаад бусдыгаа явган явуулдаг байсан. хэн сүүлдэж орсонд нь өдөржин тоглочоод ядарчихсан, бас харанхуй орцоор дээш өгсөхөд бас л хэцүү л байдаг байж дээ. гэхдээ нэг нэгнээ мэддэг байсан нь гоё юм даа. :) /тэр үед лифт шөнө зогсдог ч байсан юм уу бүү мэд ямар ч байсан хэд хэдэн байрны дунд ганц лифтчинтэй л байсан юмдаг/

    ReplyDelete
  2. бас нэг дурсамж буюу тухайн үеийн чадвар нь зарим давхрын товчлуурыг шатаачихсан эсвэл ажилладаггүй болохоор нь стоп товчийг хальт цохиж /шааригдах/ тухайн давхарт зогсоодог байсан. мөн 6 давхрын хаалгыг гаднаас нь татахаар лифт хаана ч явсан зогсчихдог байсан. маш олон хүнийг дотор нь түр гацааж айлгадаг байж дээ. гол нь хонхны товч ажилладаггүй болохоор заавал орилж хүнд мэдэгдэх шаардлагатай. зарим үед өөрөө хариу хэлж тохуурхана. хэхэ :)

    ReplyDelete
  3. Одоо ч гэсэн ижил шүү дэ. Орос лифтний хувьд хөдлөнгүүт нь гадна хаалгыг нь жаахан гөжих төдийд түр гацдаг. Гөжигдсөн хаалганд ямар нэгэн зүйл хавчуулаад яваад өгөх энүүхэнд байлаа :)

    ReplyDelete