23 January 2009

Өөр мэдээ

"Зууны мэдээ" сонингийн амралтын дугаар ийм нэртэй гардаг юм байна. Гарчиглалаа, үнэхээр өөр юм аа. Та бүхэн 2 нийтлэлийг нь (зургийг томруулж) уншиж сонирхдоо.
1 дахь нь:

Шизо хүний өдрийн тэмдэглэл гарчиг, зурагнаасаа төвөггүй танигдаж эхэлнэ. Нийтлэлд google-ийн талаар "а"-ч байхгүй. Текстээсээ их зай эзэлсэн зураг маш нууц утга агууламжтай бололтой, би байтугай Балхжав таашгүй. Ихэнх тохиолдолд би анхаарал татсан зүйлийг улаанаар тодруулдаг. Энэ тохиолдолд тэгэх шаардлага ч байсангүй. Энэ "сайхан мэдээг" бичсэн хүн internet-ийн талаар бүдэг ч болов төсөөлөлгүй нэгэн шиг санагдсан (messenger гэж бичсэн байдал болон бусад галзуу солиотой хэллэгийг хараарай). Би зүгээр гэдсээ илээд сууж байснаа гэнэт огцом ухасхийж цөмийн физикийн сэдвээр нийтлэл бичвэл төстэйвтэр бүтээл гарах байх. Ялгаатай нь би "мэддэггүйгээ мэддэг" ангилалд ордог тул тэгэхгүй л дэ.
Өгүүлбэр зүй болон утга агууламжийн өчүүхэн ч болов авцалдаа энд үнэхээр алга. Хамгийн гол нь, шал худлаа, ямар ч үндэслэлгүй мэдээлэл байгаа нь эгдүү хүрээд байгаа юм. Дарагдсан бүх товчийг шүүж хадгалдаг софт зарим интернэт кафений PC-нүүдэд суусан байхыг үгүйсгэхгүй (гэхдээ юу л бол). Тэглээ гээд хэрэглэгчид яах ёстой
юм? Yahoo ID-гээ ашиглахаа болих уу? Нууц үгээ 10 оронтой болгох уу? Уучлаарай, хэзээ ч тэгэхгүй.

2 дахь нь - Зурхай:
Гарчигнаас эрүүгийн шинж чанар ханхалаад явчих чинь, хэ-хэ.
Өөрийн ордыг уншлаа.Жолооны курс, англи хэлний курс дамжаа гээд суралцах, шинэ мэдээлэл авах бүхэнд ээлтэй байна гэсэн өгүүлбэрийг авч үзье. Энэ чинь өрнийн зурхай, зөвхөн бидэнд зориулагдна гэж юу байхав. Наад зах нь Америк, Англид ч гэсэн адилхан байх ёстой до, тийм үү? Тэгвэл энд ямар юмны англи хэлний курс дамжаа явнаа? Надад, тухайлбал африкийн бару-хару-бү омгийн хэл маш ихээр таалагддаг гэж төсөөлье. Энэ 7 хоногт (сард, жилд, жаранд) тус хэлний дамжаанд яв гэсэн мэдээг би зурхайнаас энэ насандаа хэзээ ч уншихгүй. Тэгэхээр манайхан л замд нь монголчилсноос гарцаагүй. Юун од гаргийн нөлөө. Нөхдөө, сэрүүн зүүднээсээ салаад зурхай бол худал зүйл гэдэгтэй эвлэр.

2 comments:

  1. хахаха, Fish мастер?!?! Phishing software гэж бичих гэсэн юм байлгүй. Би үе үе гоё нийтлэлүүд бичиж байж болох болов уу энэ сонинд.

    ReplyDelete
  2. редакци руу нь залгаад үзэхгүй юу :)

    ReplyDelete