17 January 2009

Автобусны дугаар

Бага байхад автобусны дугаар бас л ийм форматтай байсан. Эхлээд паркын дугаар (одоогоос ялгаатай нь нэг оронтой тоо), тэгээд автобусны дугаар. Нийтийн тээврийн 3-хан автобусны парктай байсан тул эхний тоо 1, 2, 3 л байв. Одоо бол компаний тоогоор л эхний дугаарыг олгоод байх шиг байгаа юм. Мөн энэ дугаарыг цоолтуур ашиглаад, олигтой шрифтээр кузов дээр нь будгаар тавих нь зөв, хуучин цагт хийж байсан шиг. Одоогийн байдал - урод наалт, үзээрийн шрифт.Би сайн санаж байна - Сансарын чиглэлд 2-101-ээс 2-112 дугаартай чехийн karosa автобусууд явдаг байсан. 2-108 дугаартай нь хамгийн гоё (жолоочийн кабин нь чимэглэл ихтэй бөгөөд битүү толь болсон автобус байсан). Яагаад ч юм урд, жолоочийн кабины дэргэд зогсох дуртай байж билээ.

2 comments:

  1. хуучин автобустай холбоотой дурсамжуудаас хамгийн ойр бөгөөд одоо хүртэл айдаг нэг нь зуны халуун өдөр шарга морьтын зуслан хүртэл шахцалдаж явах. мэдээж 6 гэхэд нар ч хэвиих болоогүй халуу ч шатаж дуусаагүй шахуу, ажил тараад пиг хүн алалцан байж лиаз автобусанд /мөлхөө ногоон/ эргэх нь битгий хэл гараа дээш нь гаргасан бол буцааж буулгахгүй зайтайгаар шахцалдаж явна. манайхан хүнтэй эелдэг харьцаж байнаа байдал нь халуун хөлстэй алгаараа мөрөн дээр эсвэл нуруун дээр наачихна. за ингээд цаг мөлхөнө. бага байхад амьсгаа авахад хэцүү үгээ хэлдэг байсан. харин толгой ил гарч амьсгаа авахаар болоод ирсэн тэр хөлсөн дунд буцаад орчихсон байх жишээтэй нэг ийм л гоё дурсамж үлдэж дээ. за хэрүүлтэй явах тохиолдол бас энүүхэнд. гэхдээ л гоё санагдаж байна зуслан бодогдоод хүүхэд нас санагдаад хэхэ

    ReplyDelete
  2. Хүнсний 20-с өвөл, ажил тарахын алдад автобусанд сууж 3 4 ороход бас ижилхэн дүр төрх ажиглагддаг байсан. Нуруу намхан, нүүр том хүмүүсийн ууц хавьцаа таардаг. Амьсгал авах гэж тэмцэлддэг байж билээ. Бас болоогүй ээ, түрүүлж буудаг нэгнийгээ өшиглөхийг завднаа, хэ хэ.

    ReplyDelete