17 January 2009

Дуурь бүжгийн эрдмийн театр

Өчигдөр ДБЭТеатр орж маргааш тоглох "Хунт нуур"-ын хэдэн билет авсан юм.
2008 онд хангалттай тооны билет хэвлүүлсэн бололтой.
Билетийн ар талд хориотой зүйлсийг товч бөгөөд тодорхой дүрсэлсэн нь таалагдлаа. Мөн анхаарлыг минь www.opera-ballet.mn хаяг татсан юм.Ийм сайхан урлагын байгууллагын сайт ямаршуу дүр төрхтэйг мэдэхээр зочиллоо. Сэтгэлд хүрсэнгүй дэ, сайт нь. Оюутан хүүхдээр гялс хийлгэсэн юм шиг хар төрөөд явчихсан. Наад жишээ: нууц үг гэсэн дээр нь очоод идэвхижүүлэхээр л хэрэглэгчийн нэр дээр курсор нь шууд очих жишээтэй.
Эндээс хамгийн сонирхолтой зүйл эхэлнэ. Удаан бодолгүй стандарт утга оруулсан чинь
adminpage-рүү нь орчихлоо.Мэдээж, элдэв муухай зүйл би хийсэнгүй. Маргаашийн тоглолтын тухай бичлэг л орууллаа. Хорон санаатай ч юм уу сахилгагүй жаалууд adminpage-д нь нэвтэрсэн бол уг сайтыг танигдахааргүй болгох бүрэн боломж байна. Яагаад password-оо солиогүй юм, мэдэхгүй.Одоо admin нь тус мэдээллийг хэзээ анзаараад устгахыг болон нууц үгээ өөрчлөхийг хүлээх үлдлээ.

UPD 2009.01.26 10:13
Сая шалгасан чинь миний оруулсан мэдээллийг устгаж. Гэвч нууц үгээ солиогүй байна.

4 comments:

  1. Ойрд гадуур явж соёл урлагын довтолгоонд орсонгүй Вебийг нь хакдаач ккк

    ReplyDelete
  2. онцын шаардлага байхгүй шүү дэ, хүнд төвөг удах :)

    ReplyDelete
  3. hehe zugeer ch bhgui um aa daa chi

    ReplyDelete
  4. tgd ali hediin hakdchihsan yumuu????? tuswiin bguullagiig uuruu meddeggui bololtoi, tgd ch mgl shig orond duuriin teatr bgaa n ih yum blaa

    ReplyDelete