30 January 2009

Нэгэн богино түүх

2 эдгэшгүй хэвтрийн өвчтөн 1 палатад өдрөө хүлээж байж. Нэг нь цонхон талд, нөгөө нь ханан талд бөгөөд цонхоор юу ч харж чаддаггүй байв. Цонхон талд хэвтсэн нь үзсэн харснаа нөгөөдөө ярьж өгч 2-юулаа жаахан ч гэсэн хөгжилддөг байв. Нэг өдөр цонхон талд хэвтдэгийн бие нь муудахад нөгөөх нь эмч сувилагч дуудалгүйгээр үхүүлчихэж гэнэ. Учир нь өөрөө цонхоор харж хэвтэх маш их хүсэлтэй байсан гэнэ. Маргааш өөдгүй гар асрагч, сувилагчаас гуйгаад ороо сольсон байна. Тэгсэн, цонхоор эсрэг талын тоосгон хананаас өөр юу ч харагддаггүй байж. Үхсэн нөхөр нөгөөхийг баясгахын тулд санаанаасаа бүх зүйлийг зохиодог байж л дэ.

1 comment:

  1. тэр үхүүлдэг гарт бол нөгөө үхдэг нөхрийг ойлгох харамсах юм хэзээ ч төрөхгүй. ямар байсан тэр хэвээрээ л үхнэ. харин түрүүлж үхдэг гар хэрэв нөгөөхийнхөө санааг ойлгосон бол нилээн сэтгэл дундуур, үгүй бол сэтгэл өөдрөг нэг ч гэсэн хүнд итгэл төрүүлж байсандаа баяртай л өнгөрөх байхдаа. бас нэг хувилбар нь нилээн сайн хуурлаа даа энэ баагийг гээд чадсан, инээсэн чигээрээ үхсэн байж болно. нөгөөх үнэхээр хууртсандаа харамсахын зэрэгцээ сувилагч, эмч дуудалгүй алж чадсандаа бас баярлаж хэвтэх байх. :)

    ReplyDelete