16 March 2020

Осолтой уулзвар

Явган зорчигч хаана хэдэн удаа машинд мөргүүлсэн, шүргүүлсэн, дайруулсныг газрын зураг дээр харуулдаг интерактив карт Улаанбаатарт хэрэгтэй байна. Хаана болгоомжтой явахаа ядаж мэдэж байг дэ иргэд, жолооч нь ч тэр явган нь ч тэр. Тэгээд зохих байгууллагууд нь осолтой талбаруудад анхаарлаа хандуулах байлгүй дэ.
Тэр болтол нэг уулзварыг онцлохгүй бол болохгүйн. Хэд хэдэн удаа хүн золтой дайруулчихаагүй энд: 
1-р дэлгүүрийн уулзвар байгаа юм. Зоос гоёл талаас бага тойргийн замыг баруун зүгт нэвтрэхдээ болгоомжтой бай. Ард талаас ирэх машинд мөргүүлэх магадлал өндөр. Шалтгаан энгийн: тус уулзвар нилээн том, олон машин нэвтэрдэг. Ардаас эгц хойш зорчиж буй машин шар гэрлээр ороход гарц дээр ногоон гэрэл асахад яг ирж таардаг. Явган гарцын ногоон нь удаж байж асдагийг хэлэх үү, асангуут нь хүн автоматаар урагш алхахад цаанаас гэрэлд амжих гэж гишгэсэн машин хурдтай ороод ирдэг.
Следи за собой, будь осторожен.

No comments:

Post a Comment