07 March 2016

Тра-тра-Трамп!

2016 оны 11-р сарын 8-ны өдөр АНУ-ын хувьд маш чухал огноо. Дэлхийн хамгийн хүчирхэг улс ерөнхийлөгчөө сонгоно. Нэг нэр дэвшигчийг анхаарах хэрэгтэй - тэр нь Трамп. Трамп ерөөсөө троллинг хийж байгаа. Хэдийгээр тэнэг ч юм шиг, хөгжилтэй ч юм шиг, заримдаа бүр дургуй хүргэхээр зүйл ярьдаг ч гэлээ Трамп маш осолтой хүн. Түүний санал болгож буй үндсэн аргачлалууд гэвэл:
1. Ээдрээтэй асуудлыг энгийнээр шийдэх: бүгдийг нь бөмбөгдөөд болоо, хана барих нь зөв, даварсан Хятадыг байранд нь тавихгүй бол болохгүй г.м.
2. Үнэт зүйлсийн тогтсон хэв жаягийг эвдэх: ямар элэнцгийн чинь мультикультуризм? Ямар элий балай политкоррекцийн тухай яриад байна? Негрийг негрээр нь л дуудъя, алан хядагч муслимуудыг алийн болгон тэвчих юм? г.м.
Эр хүн шиг шулуухан авч байна да гэмээр. Муу зүйл энд байхгүй мэт.
Гэвч... Америкийн араас өөр улс орнуудын удирдлага Трамп шиг "энгийн шударга" нөхдүүдээр солигдоод эхэлвэл хэцүүднэ. Герман "Бид хэдэн үеийн турш дайны буруутан гэж чичүүлэх юм?", Англи "Хамгийн хүчирхэг улс байсан үе саяхан, Британий нутаг дэвсгэр дээр нар жаргадаггүй байсан юм шүү, бидний эрх ашгийг хөндөөд үзээрэй", Франц "Энэ олон хар болон арабуудыг ерөөсөө хөөж гаргая", Хятад "Япон Дэлхийн II дайнд Хятадад зөндөө яргалал үйлдсэн, тиймээс одоо төлбөр төлөх ёстой, ер нь маргаантай арлуудыг бид авна" гэсэн шийдвэрүүд гаргаад эхэлвэл мөргөлдөөн зөрчил тасрахгүй.
30-аад оны төгсгөл үеэр Европын хагасыг диктаторууд удирдаж байсан. Тэгээд удалгүй дайн болсныг мартаж болохгүй. 

2 comments:

  1. мундаг анализ байна. Орос, Хятад 2 нийлээд монголын асуудлыг "энгийнээр" шийдчих аюултай шууд нүүр тулах болно шүү дээ бид.

    ReplyDelete
  2. Дайн болохыг зөгнөөд байна уу мэдээд байна уу. И вновь продолжается бой дууг Нью Йоркт амеркууд дуулж бүжиглээд л. Түрүү нь кинжал хутга хийсэн байсан. Одоо сүхээ ишлээд л, тэр нь индейчүүдийн томогавк сүх байх жишээтэй. На тропу войны решили выйты чтоли. Говьсайхан

    ReplyDelete