Friday, March 25, 2016

Duck face

UPD 2016.03.25 14:34
Нэгэнт оройтжээ - халдвар хүүхдийн номонд туссан байна. 
2015.01.05 23:57
Хүн болгонд харахлаар л дотор зарсхийдэг дургуй зүйл байдаг. Миний хувьд дак фэйс гаргаж авахуулсан зураг харахлаар л чих шуугиад, нүд харанхуйлаад явчихдаг.
Заримдаа FB нээгээд "Би ямар нүгэл үйлдсэн гэж ийм зүйл харах ёстой юм бэ 3,14z!" гэж уулга алдмаар болдог. Охид бүсгүйчүүдээ, хичээнгүйлэн гуйж байна - битгий ингэж өөрийн гоо сайхныг гутааж, бусдын нервийн эд эсийг үхүүлээрэй.

2 comments: