Thursday, March 17, 2016

Свидетель из Фрязино

Москвагаас зүүн хойд зүгт Фрязино гэдэг жижигхэн хот байдаг. Тус хотод гоц гойд гээд байх юм юуч байхгүй. Гэхдээ рунет буюу интернэтийн орос сегментэд "свидетель из Фрязино" (Фрязиногийн гэрч) гэж нэрлэгддэг алдартай нэг нөхөр бий. Бүх зүйл 2006 онд нийтлэгдсэн хуримын зурагнаас эхэлсэн. Энэ байна:
Цаад хананд өлгөөтэй пайз дээр "отдел ЗАГС города Фрязино" гэсэн нь зураг хаана дарагдсаныг бариад өгчихөж байгаа юм. Бидний баатар - баруун гар талд зогсож байгаа эр. Хуримын гэрч л дэ уг нь. Хар савхи, цав цагаан адидас өмд пүүз шахсан, үл ялиг шартсан гэмээр, гэхдээ муухай "серьёзный" царайтай найз тэр дороо интернэт мем болсон. Үнэндээ л тэр зогсолт, царай зүс, хувцаслалт бол тасархай л да, 90-ээд оны эхэн үеэс ирсэн гэлтэй. Үүнээс хойш хаана юу болж байна - тэнд гэрч зайлшгүй байж л байдаг болсон түүхтэй.

No comments:

Post a Comment